Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг Харбаатар, Хархбаатар хэмээн Ирландын нэгэн сэтгүүлд дурджээ.

Намар 10 сараас Улаанбаатарын тэнгэрийн өнгө дайны байдалтай утаагаар бүрхэгдэж ирнэ. Оройн тэнгэрийн өнгө 18:00 цагаас эхлэн хотын мянга мянган яндангаас гарсан утаа тэнгэрийн өнгийг тоостой ягаан болон хувиргана.

Мянга мянган гэр хорооллын айлууд нүүрсээ өглөө, оройдоо шатааж, утаа тортогийг үйлдвэрлэж байна.

Өвөлдөө -40 градус хүйтэнг утаанаас хамгаалсан масктай хослуулах нь амьгалахад ч хэцүү байдаг. Хортой утаа агаарт бүжиглэж гудамжны гэрлийн эргэн тойронд саарал өнгийг бий болгодог.
Та нэгдүгээр сард Монголд очвол Улаанбаатарт хамгийн муу агаараар амьсгалах бөгөөд буцаж эргэн ирэх хэрэгтэй болно. Улаанбаатарын гэр хорооллын ядуу өрхүүд түлсэн нүүрснийхээ үнсийг гудамжинд гарган цацана. Тэр үнс нь салхинд хийсч түүгээр нь хүн болгон амьсгална. Өөрөөр хэлбэл Улаанбаатар үнсний сав шиг болсон.
Дэлхий даяар нас баралтын зургаан тохиолдлын нэг нь утаанаас үүддэг тухай Lancet эрүүл мэндийн сэтгүүл мэдээллээ. 2015 онд гэхэд л агаарын бохирдлоос үүдсэн өвчнөөс болж есөн сая хүн цаг бусаар таалал төгссөн аж. ЭНЭ НЬ ДОХ/ХДХВ, СҮРЬЕЭ, ЧИЧРЭГ ӨВЧНИЙ НАС БАРАЛТААС ГУРАВ ДАХИН ИХ, ДАЙН, ХҮЧИРХИЙЛЛЭЭР НАС БАРЖ БУЙ ХҮМҮҮСЭЭС 15 ДАХИН ӨНДӨР ТОО ЮМ.

Улаанбаатарт утаанаас болж хэдэн мянган хүн нас барж байгаа ч утаанаас үүдэлтэй гэх судалгаа одоохондоо байхгүй. Уушигны хорт хавдар, сүрьеэгээс өвдөж нас нөгчсөн хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд эрс ихэссэн. Үүнийг нь Улаанбаатарчууд ярихдаа Монголд 2025 онд уушигны эмнэлэг хамгийн их ашигтай ажиллана хэмээн тоглоом шоглоом болгон ярих нь харамсалтай. Зарим нь утаагаар далимдуулж бизнес хийгээд эхэлсэн.

Утаагүй зуух, агаар цэвэршүүлэгч, бүрэн шаталттай түлш гээд эд цэцэглэж байгаа бизнесүүд хүчээ авч эхлээд байгаа. Төр нь хүртэл энэ бизнест хутгалдаж иргэддээ утаагүй зуухыг төсвийн мөнгөөр хөнгөлөлттэй үнээр тарааж байх жишээтэй.

Гэр хороололд амьдардаг нэгэн эмэгтэй хэлэхдээ:
Манай бэр нэг жилийн өмнө уушгины хорт хавдраар нас барсан" гэж түүний хоолой чичирхийлэн уйтгар гунигтай өгүүлэв. Тэр онош тодорхойлогдсны дараахан ердөө гурван сар амьдарсан. Манай эгчийн хадам аав нь уушигны хорт хавдраар нас барсан. Хоёр жилийн өмнө түүний найз уушигны хорт хавдраар нас барсан, гэж тэр хэллээ. Эдгээр бүх хүмүүс эрүүл хүмүүс байсан. Тэд архи ууддагүй, тамхи татдагүй байсан. Тэдэнд муу зуршил байсангүй. Тэд зөвхөн Улаанбаатарт амьдарч энэ агаараар амьсгалдаг байсан, гэж ярив.

Хотын шилжилт хөдөлгөөн

Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл бөгөөд өвөлдөө целсийн -40 хэм хүртэл температуртай байдаг. Монгол улсын нийт хүн амын тэн хагас нь нийслэл хотод амьдардаг.

Хэдийгээр саяхан Монголын эдийн засаг 17 хувиар хурдацтай хөгжиж байсан ч уул уурхайн хараал, төрийн тогтворгүй байдал, ажилгүйдэл, авилгал хээл хахуулиас болж хүн амын гуравны нэг нь ядуурлын доод түвшингээс доогуур амьдарч байна.

Монголын хүн амын бараг 40 хувь нь газар тариалангаар амьжиргаагаа залгуулдаг . 2014 оны уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн индексийн дагуу Монгол Улс нь Цаг агаарын эрс тэс уур амьсгалд үзүүлэх нөлөөллөөр дэлхий дээрх найм дахь хамгийн эмзэг улс болсон юм.

Цаг уурын өөрчлөлтөөр аажмаар өвлийн улирал улам хүндэрч, олон тооны бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг оршин суугчид малаа зуднаар алдаж амьдрах боломжгүй болж нийслэл Улаанбаатар хотод ирж ядуучуудын эгнээнд орсоор байна. Жил болгон олон мянган нүүдэлчин малчид зуд хэмээгч байгалийн гамшигт нэрвэгдэж малаа алддаг .

Уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт, дэд бүтцийн хязгаарлагдмал байдал, ажилгүйдлээс шалтгаалсан шилжилт хөдөлгөөн одоог хүртэл үргэлжилсээр байна. Хэдийгээр нийслэлд шилжилт хөдөлгөөнийг хаасан боловч бүртгэлгүй иргэдийн цуваа тасрахгүй байгаа.

Утаанаас үүдэж, эхлээд сул дорой хүмүүс үхэж эхэлсэн бөгөөд үлдсэн хэсэг нь амьд үлдэхийг хүсч байгаа ч арга хэмжээ авч чадалгүй хордсоор байна.
Монголын байгалийн үзэсгэлэн дахин давтагдашгүй 
Монголыг "Мөнхийн хөх тэнгэрийн орон" хэмээн дэлхий дахинаа дүрсэлсэн байдаг. Орос , Хятад хоёрын дунд хавчуулсан энэ Зүүн Азийн үндэстэн нь өргөн уудам тал, цөл, уул, тайга гэх мэт дэлхийд алдартай байгалийн гоо үзэсгэлэнтэй орон. 
Улаанбаатарыг гадаадууд ой, ширэнгэ, гол, нуур, цөөрөм, ногоон эко хотоор төсөөлдөг ч харин эсрэгээрээ хуванцар сав, уут, хагархай шил газар бүрт гялтганан харагдана.

Монголын гурван сая хүн амын 25-40 хувь нь бэлчээрийн болон нүүдэлчин амьдралаар амьдардаг бөгөөд дэлхийд хүн амын нягтралаараа хамгийн бага өргөн уудам нутагтай улс орон .

Тэвчихгүй ч гэсэн тэсээд үлдэндээ

1986 онд Чернобылийн гамшигт өртсөний дараагийн хор уршигтай яг ижил хэмжээнд өнөөгийн Улаанбаатарын хорт утаа дүйцэж байна. Гэхдээ Чернобылд одоо ч гэсэн хүн амьтан амьдардаггүй. Харин Улаанбаатарт амьдарч байна.

Бага насны хүүхэд буюу 1.5 метрээс намхан хүн агаарын бохирдолд хамгийн ихээр өртдөг.
Оюунчимэг охин 8 настай, өдөрт сургууль руугаа ирэх очихдоо хоёр цаг алхах ёстой. Улаанбаатарт өглөө оройдоо утаа ихтэй байдаг ба гэр хороололд утааны хэмжээ хамгийн өндөр байдаг. Энэ нь Оюунчимэг төдийгүй гэр хорооллын 220,000 өрхийн 400,000 орчим ЕБС-ийн хүүхдүүдийг сургуульдаа явдаг цагтай давхцаж байна.
Өвөл утаатай ч гэсэн бид алхаж явдаг гэж тэр хэлэв. Хэрвээ хэт хүйтэн, утаа их байвал нийтээрээ хэдэн өдөр сургуульд ордоггүй.
Заримдаа бид замын гэрлийг хардаггүй. Бид ногоон эсвэл улаан уу гэдгийг хэлж чаддаггүй.
Ялангуяа бага насны хүүхдүүд 1.5 метрээс намхан хүн агаарын бохирдлын хамгийн таагүй орчинд амьсгалдаг. Газрын хөрсөнд дээрхи бүх үнс, тортог, хар тугалгаар амьсгална.

Мянга мянган гэр хорооллын айлуудын гэр бүл шиг Оюунчимэгийн гэр бүлийнхэн нүүрсээ шатааж гэртээ эсвэл сургуульд явж байхдаа байнгын маш их бохирдолттой агаараар амьсгалж байна.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд хамрагдах боломж хомс байгаагаас шалтгаалан хот орчмын хүүхдүүд өдөрт хэдэн цагаар утаанд зогсож бохир агаараар амьсгалж байна.
Цаашлаад гэр хорооллын усны нөөц хүрэлцдэггүй тул айл өрхүүд худгаас ус авчрах шаардлагатай байдаг. Ус татаж авах нь эцэг эхчүүдийн бус хүүхдээр хөдөлмөр эрхэлүүлдэг Монголчуудын уламжлал тул энэ нь бохирдолттой агаараар амьсгалах нөхцлийг улам бүрээр нэмэгдүүлдэг.

Агаарын бохирдолд гэр хорооллын айлууд, ядуус илүү их нэрвэгдэж байгаа бөгөөд хотын цэвэр агаартай дүүрэгт амьдарч буй Монголын улстөрчид энэ асуудлыг сайн мэддэг. Гэвч улс төрчид болон олигархиуд одоо болтол арга хэмжээ авч чадахгүй байна. Учир нь агаарын бохирдлыг шийдэхэд доод тал нь 3-5 тэрбум доллар хэрэгтэй тул үүнийг ямар их үүсвэрээс гаргахаа мэдэхгүй байгаа юм.

Үндэсний эрх ашгаас дээгүүр үзэл суртал

Гэтэл Монголын тодорхой нэр бүхий улс төрч, бизнесменүүд нь гадаадад 17 тэрбум долларын оффшор хөрөнгөтэй гэж “Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүй” –ээс болон Олон улсын санхүүгийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс мэдэгдээд байгаа юм.
Мөн Монгол улс стратегийн гэгдэх уул уурхайн томоохон ордуудтай бөгөөд түүнийх нь нэг болох Оюутолгойгоо ашиглаад тулгамдаад байгаа асуудлаасаа гархад гаднаас нь харахад амархан мэт.
Гэвч энэ тийм амархан биш юм. Дотоодын намуудын зөрчил, олигархиудын улс төрийн тэмцлээс болоод гадаадын хөрөнгө оруулалтыг үргээсэн. Ганц томоохон мега төсөл болох Оюуолгойн гэрээ нь Монголд ашиггүй улс төрчдөд ашигтай гэрээ болсон байна.
Монголд юу л байна нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр, нефть хүртэл байна. Гэсэн хэдий ч улс төрчдийнх нь дуусашгүй шунал, тэмцэл, хувийн эрх ашиг нь үндэснийхээ эрх ашгаас давж гарсан тул Монголд одоогоор юу ч хийгээд нэмэргүй болоод байна...

Э.Баатарцогт