43 мянган иргэнийг 41 тэрбумаар хохироосон Маратыг гадуур байцааж байна
2018/01/29
Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан сүлжээний бизнесүүд сэргэж идэвхжиж эхэлсэн талаар цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Иргэний гомдлын дагуу хууль бусаар үйл ажиллагаа явуулж их хэмжээний хохирол учруулсан 50 гаруй сүлжээний бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, хувь хүний үйл ажиллагааг таслан зогсоогоод байгаа юм. Гэвч эдгээр сүлжээнүүд иргэдийг богино хугацаанд мөнгө олох боломжтой, хүү авна, ноогдол ашиг хүртэнэ, бараа бүтээгдэхүүн урамшуулалд авна, мөнгө байршуулаад түүнийгээ нугалж авах боломжтой зэрэг аргаар дахин залилж эхэлжээ. Ингэхдээ орон нутгийн иргэдийг түлхүү ашиглах болсон байна. Сүлжээний луйврын хамгийн тод жишээ бол 2015 оны хоёрдугаар сараас эхлэн манай улсад үйл ажиллагаа явуулж байсан “Жи-тайм” сүлжээ юм.
Энэхүү сүлжээний бизнест хөрөнгө оруулж хохирсон хохирогчдын тоо 43000 давсан бөгөөд хохирлын хэмжээ 41 тэрбум төгрөгтэй тэнцэж байгаа гэх албан ёсны тоо гарчээ.Гэтэл монголчуудын халаасыг богино хугацаанд сэгсэрсэн Марат Мажанов нь батлан даалтаар суллагдаж гадуур байцаагдаж байна.
Эх сурвалж: www.polit.mn
Зочин · 2018/01/31
Капла шиг ерөнхийлөгчийн өршөөл үзүүлээд явуул.Гэрээ санаж байгаа байлгүй.Тэгэхгүй бол Монголыг минь муухай харагдуулна.Өршөөл үзүүлбэл Монгол ялна
Зочин · 2018/01/31
ХОХИРОЛЫГ Л БАРАГДУУЛБАЛ НААД АМЬТНАА ТАВЬЧААЧ.
зочин · 2018/01/30
Одоо энэ үйл ажиллагааг яааг байсанаар нь үргэлжлүүл эсвэл тэр байгаа мөнгийг энэ оруулсан ядарсан иргэдэд нь яааг дүнгээр нь буцааж тараа тэгэхгүй бол энэ мөнгөнөөс олон хүмүүс хоорондоо алалцаж бна шүү

zochin · 2018/01/29
Асуудлыг хурдан шийдэж өгмөөр байна. Шудрага шүүхийг ард түмэн хүсэж байгаа шүү
зочин · 2018/01/29
тэр 6. 7 тэр бум хаачив сонгуульд, бас дээгүүр цөөн хэдэн албан тушаалтан нөхөд нэртэй нохдоос доор мафууд залигчих юм аа