БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга ажилдаа эргэн орохоор болжээ
2018/01/29
Энэ оны 1-р сарын 5-нд Төрийн албаны зөвлөлөөс Сангийн яам болон БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга нарын албан тушаалд сонгон шалгаруулалтад зарласан билээ.
Гэтэл 1-р сарын 19-ний өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүх БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал дээр зарласан сонгон шалгаруулалтыг хууль зөрчсөн гэж үзэн, сонгон шалгаруулалтыг түтгэлзүүлжээ.
Учир нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Баярсайхан нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын ажлаас чөлөөлсөн тогтоолыг эс зөвшөөрөн шүүхэд хандсан байсан.Түүний гомдлыг шүүх хянан үзээд, Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгон, ажилд нь буцаан томилох шийдвэр гарсан байхад уг сонгон шалгаруулалтыг зарласан нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна.
zo · 2018/01/29
janhuursan yam boljee
Зочин · 2018/01/29
Zov l shiidver gargasan baina. Amjil amjilt. Taniig bainga demjij yavdag shuu.
Зочин · 2018/01/29
oilgosongui