KYB Center авто оношлогооны төвийн хойд талд байрлаж байна. Өдөр бүр 09:00-21:00 хүртэл...

KYB амортизаторын албан ёсны эрхт дистрибьютор “Гурван богдын нуруу” ХХК-ийн KYB center өнөөдөр нээлээ. ESA: KYB center Япон стандартын дагуу баригдсан бөгөөд тээврийн хэрэгслийн компьютер оношлогоо, 3D тэнхлэг тохиргоо, тос тосолгоо солих, явах эд ангийн оношлогоо үйлчилгээг мэргэжлийн түвшинд, тав тухтай, тохилог орчинд үзүүлэх юм. Үйлчлүүлэгч тээврийн хэрэгсэлдээ засвар хийлгэж байх зуураа KYB showroom, авто сэлбэгийн дэлгүүр, ресторан, кофешоп, хүлээлгийн танхимаар үйлчүүлэх боломжтой юм.

Тээврийн хэрэгслийн амортизаторын дэлхийн зах зээлийн 23 хувь, Японы зах зээлийн 64 хувийг дангаараа эзэлдэг KYB корпарацийн KYB амортизатор нь дэлхийд нийтэд тархсан бүх төрлийн Япон автомашинд суурилуулах боломжтой гэдгээрээ алдартай юм.


KYB АМОРТИЗАТОР МОНГОЛЫН ЭРС ТЭС УУР АМЬСГАЛД БҮРЭН ТОХИРНО  
KYB төвийн нээлтийн арга хэмжээний үеэр KYB компанийн албан ёсны төлөөлөгч Ямазаки Ясушитай ярилцлаа.

Ямазаки Ясуши: KYB амортизатор баталгаат чанар, тав тухыг мэдрүүлэх болно 

ESA: Таньд энэ өдрийн мэндийг хүргье. Та энэ удаад ямар ажлаар Монголд ирээд байна вэ?
-  KYB компаниас Монгол дахь албан ёсны борлуулагч компаниудтайгаа жилд 1-2 удаа уулзаж, ажлын тайлан, ирэх жилийн төлөвлөгөөгөө баталдаг. Энэ удаад ч "Гурван богдын нуруу" компанийн төлөөлөлтэй энэ жилийн ажлын төлөвлөгөөгөө ярилцахаар ирээд байна.

ESA: "Гурван богдын нуруу" ХХК-ийн Crown service дэлгүүрийг KYB брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч гэж ойлгож болох уу?
- Тэгэлгүй яахав. "Гурван богдын нуруу" ХХК-ийн Crown service нь манай KYB компанийн албан ёсны дистрибьютор гэж ойлгож болно. Манай компани "Гурван богдын нуруу" компанитай 2011 оноос хойш хамтран ажиллаж байгаа. Тиймээс тухайн компанийн борлуулж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээ нь Япон улсад үйлдвэрлэсэн сайн чанарын бүтээгдэхүүн гэдэгт хэрэглэгчид итгэлтэй байж болно. Хэрэглэгчид KYB брэндийн бүтээгдэхүүн хэрэглэхийг хүч байвал Crown service-ийн салбар дэлгүүрүүдээр үйлчлүүлж болох юм.

ESA: KYB амортизатор Монгол орны эрс тэс уур амьсгалд хэр тохирох вэ?

 - Манай амортизатор аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан гэж хэлж болно. Бид үйлдвэрлэлийн шатанд олон удаагийн туршилтаар аюулгүй байдлыг шалгадаг. Мөн зорчигчийн ая тухтай байдлыг хангах үүднээс олон туршилтыг хийдэг. Манай компани амортизатораа  дэлхийн олон улс, олон төрлийн авто машинд зориулан хийдэг. Бид амортизатор үйлдвэрлэхдээ хүйтэн, халуун, бартаа саад, ус мөс зэрэг байгалийн олон шалгуурыг давах зориулалттайгаар бүтээдэг. Хэдийгээр Монгол улсад зориулан үйлдвэрлэгддэггүй ч манай компанийн амортизатор  Монгол улсын уур амьсгалд тохирно гэж үзэж байгаа.

ESA: KYB Center Баянзүрх дүүргийн Авто оношлогооны төвийн хойд талд байрлаж байна. Тус төв нь 10 инженер 2 ерөнхий инженертэйгээр өдөр бүр 09:00-21:00 хүртэл ажиллах юм.

Үйлчлүүлэгч KYB center-ээс амортизатор худалдан авсан тохиолдолд нэмэлт төлбөргүй тээврийн хэрэгсэлд суурилуулж өгөх юм. Япон улсад үйлдвэрлэгдсэн төмөр хөлөг эзэд KYB брэндийн амортизаторыг Crown service-ийн салбаруудаас худалдан авах боломжтой. Тодруулбал:

  • CROWN auto center
  • DACO auto hall засварын газар
  • AUTO plaza
  • AUTO plaza-2
  • AUTO mall
  • DACO auto hall
  • Саруул тэнгэр-2 салбаруудаас KYB амортизаторыг худалдан авах боломжтой юм.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БАР КОДЫГ УНШУУЛААД ХУУРАМЧ ЭСЭХИЙГ НЬ МЭДЭХ БОЛОМЖТОЙ

ESA: Хэрэглэгчдийн дунд KYB брэндийн амортизатор болон Гурван богдын нуруу ХХК-тай холбоотой зарим нэг маргаан байдаг. Хэрэглэгчдийн зүгээс тус компанид хамгийн ихээр тавьдаг асуултыг "Гурван богдын нуруу" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Батчулуунд тавьлаа. 


Гурван богдын нуруу ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Батчулуун

ESA: Танай компани KYB компанийн албан ёсны борлуулагч мөн үү? Зарим тохиолдолд хэрэглэгчид эргэлзэх үе гардаг байх?
- Манай компани 2011 онд KYB компанийн албан ёсны дистрибьюторээр сонгогдон өнөөг хүртэл ажиллаж байна. Албан ёсны дистрибьюторээр ажиллах гэрээ, сертификат зэрэг бүх бичиг баримт байгаа. Дашрамд дуулгахад KYB компанийн албан ёсны дистрибьюторээр Монгол улсад хоёр компани ажилладаг. Нэг нь манайх, нөгөөх нь Форвард моторс компани юм. Жил бүр KYB компанийн төлөөлөгч ирж хоёр компанитай уулзаж, татан авалт, борлуулалт, барааны үлдэгдэл гэх мэт ажлуудыг шалгаж, санал солилцдог байгаа. Өөрөөр хэлбэл хоёр компани аль алинаа албан ёсны эрхтэй борлуулагч гэдгийг мэдэж байгаа.

ESA: Танай компанийг амортизатораа Хятадаас оруулж ирдэг гэсэн яриа байдаг юм байна?
- Япон Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дагуу гаалиар орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнд гарал үүслийн бичиг баримт, далайн тээврийн бичиг, Гаалийн ерөнхий газрын лавлагаа мэт бичиг баримт дагалддаг. Эдгээр бичиг баримт амортизаторыг Японоос оруулж ирдэг гэдгийг нотлох болно. Үнэхээр эргэлзэж байгаа хүн байвал манай компани дээр хүрч ирээд уулзаад, өөрийн биеэр шалгаж үзэх боломжтой. Ер нь KYB амортизатор нь Японы Нагояа хотын хойд Гифү үйлдвэрээс гарч, Нагояа боомтоос ачигдан Монгол руу илгээгддэг байгаа.

ESA:  Албан ёсны борлуулагчид зах зээлээс үнэтэй зардаг гэсэн гомдол байдаг. Үүнд тайлбар өгөөч?
- Үйлдвэрээс дистрибьюторээр дамжуулан гэрээгээр авах, хувь хүн зах зээлээс ганц нэг ширхгийг худалдан авах хоёрын хооронд үнийг хувьд харилцан адилгүй байдаг. Хэрэглэгч Японы зах зээлээс амортизатор худалдаж авахад манайхаас өндөр үнээр худалдаж авах болно. Харин албан ёсны дистрибьютор нь нэг биш олон тоогоор татан авалт хийдэг болохоор зах зээлийн үнээс хямд байдаг гэдгийг хэрэглэгчдэд хэлмээр байна. 

ESA: Хэрэглэгч KYB амортизаторыг хуурамч эсэхийг шалгах боломж байгаа юу?
Технологи хөгжиж байгаа энэ үед хэрэглэгч өөрийнхөө ухаалаг утас дээр бар код уншигч аппликэйшн суулгаад KYB амортизаторын бар кодыг уншуулж болно. Ингэхэд тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн улс, цаг төрөл зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг гарч ирэх болно. Мөн манай дэлгүүр дээр ирж худалдааны зөвлөхүүдээс жинхэнэ хуурамч гэдгийг нь нарийн ялгааг асууж болох юм.