Гадаадын 100 иргэнийг Монголд цагаачлуулна
2018/01/31
Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай тогтоолын төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр бэлтгээд байна.
Тодруулбал Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоог жил бүр 100-аас дээшгүй байхаар тогтоохоор төлөвлөжээ.
Ингэхдээ Монгол Улсад 2018-2020 онд жил бүр цагаачлуулж болох гадаадын иргэдийн бүтцийг дор дурдсанаар тогтоохоор гэнэ.
1/ Оросын Холбооны Улсын харьяат иргэн 30-аас дээшгүй;
2/ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын харьяат иргэн 30-аас дээшгүй;
3/ бусад орны харьяат иргэн 40-өөс дээшгүй.
Ингэхдээ 100 хүртэл гадаад хүнийг Монгол Улсад 2018-2020 онд жил бүр цагаачлуулж болох байршлыг дор дурдсанаар тогтоох юм.
1/ Улаанбаатар хотод 52-оос дээшгүй;
2/ Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт тус тус 4-өөс дээшгүй;
3/ бусад аймагт 2-оос дээшгүй. Харин цагаач гадаадын иргэнээс төрсөн хүүхдэд цагаачлах зөвшөөрөл олгоход энэ тогтоолын хязгаарлалтад хамааруулахгүй байх гэнэ.
Уг асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн шийдвэрлэх болно.Үүнээс өмнө байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдэх юм. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно
ард · 2018/02/01
өөдгүй монгол хүн чи тайван бай чамтай хэн ч юу ч булаацалдахгүй чи чаддаг юм бол өөрөө хичээгээд сайхан амьдрахыг бод. Хүний амьдралд чиний мэдэхгүй өчнөөн олон асуудал байдаг юм. Чи дэмий тэнэг санаа өвөрлөж явхын оронд ганц ч гэсэ н хүнд сайн юм хийхийг бодож,хар муу санаагаа орхиод хүн болохыг бод. Ямар чиний бохир гэрт ороод суух гэж байгаа биш.
Zochin · 2018/02/01
Geometriin progresoor amidrax opon zaigaa bulaalgana!
hi · 2018/02/01
Estoi hamgiin hereggui zuil chini ene Ter ulsdaa bagtahaa bolison gemt heregten arhichin har tamhichin bolovsrolgui bichig useggui humuusee zailuulj bgaa ni ter HARIN MONGOLCHUUD GADAAD DOOTOODOD DEED SURGUULI TOGSSON ONDOR BOLOVSROL SOELTOI ERUUL CHIIREG ZALUUSAA BARAG L MONGOLOOS HOOJ YAVUULJ BNA UCHIR NI YADUU DOROI ULDSEN HUUHED HOGSHDIIG ELEG BARIHAD AMARHAN BHGUI UU Za ter vietnam bol buush hogiin buduuleg garuud irne shuu dee HAMTDAA ESERGUUTSEH BOLSON SHUU MONGOLCHUUDAA
Зочин · 2018/01/31
Hereggui um ene chini shuu
зочин · 2018/01/31
За энэ чинь жинхэнэ муу ёр удлаа даа. Монгол төрийн хяналтаа алдаж байгаа нь энэ дээ, Үсрээд 20 жилийн дараа төр устахын ёр доо.
ану · 2018/01/31
битгий санаа зов манайхыг тоож ирэхгүй
bid harj bna! · 2018/01/31
Mongol ylas chagaachidaar yanaa!!!!hamgiin hereggyi zyil zaanaas ni sahaj saardaad baidagggyi bol ene bol Mongoliig maani gadaadiin hog saaraar dyyrgeh gesen bodlogo,yygeer eedtei yum erdee ch bolohgyi ee!!