Гавьяа нь л таных, гай нь бусдынх болчихдог байж таарахгүй ээ, Ж.Оджаргалаа
2018/02/02
Ж.Оджаргалын удирддаг "М-Си-Эс" Групп хоёр өдрийн турш "Мэдэгдэл", "Ч.Гантулга: М-Си-Эс группийг зуухаар бизнес хийсэн гэдэг нь огт үндэслэлгүй зүйл" гэсэн өөрсдийн бэлтгэсэн материалуудыг хэвлэлүүдээр хоёр өдрийн турш төлбөртэй гаргажээ.
Дээрх мэдээллүүдэд нэгэн хачирхалтай санаа байгаа нь: "Зуух худалдах явдлыг "М-Си-Эс" биш "Сэлэнгэ Констракшн" компани зохион байгуулсан, “Сэлэнгэ Констракшн гуйгаад байхаар нь манайх санхүүжилт л үзүүлсэн гэсэн явдал.
Тодруулбал "М-Си-Эс" Группийн Хэвлэлийн албаны мэдэгдэлд: "АНУ-ын Мянганы сорилтын корпораци, Дэлхийн Банкнаас Цэвэр агаар төслийг хэрэгжүүлэхээр тендер зарлахад хэд хэдэн компани түүний дотор "Сэлэнгэ Констракшн" ХХК-ийн оруулж ирсэн турк зуух олон шалгуураар тэнцсэн байдаг. Олон улсын байгууллагуудын тавьсан нэг дор 10 сая ам долларын зуух оруулж ирэх санхүүжилтийг урьдчилж гаргах нөхцлийг "Сэлэнгэ Констракшн" ХХК биелүүлэхэд хүчин чадал нь хүрэхгүй байсан тул М-Си-Эс Группт хандсан юм" гэжээ. Өөрөөр хэлбэл "М-Си-Эс" групп уг төсөлд зөвхөн санхүүжилт л үзүүлсэн тул үр дүнг нь шууд хариуцахгүй гэсэн тайлбар өгч болохуйц санаа бололтой. Гэтэл үнэн хэрэгтээ төсөл хэрэгжиж эхлэх үеэс л уг ажлыг "М-Си-Эс" групп гардан хэрэгжүүлж, нийгмийн хариуцлагаа биелүүлж байна хэмээн сурталчилж ирсэн эзэд нь тус группийнхэн өөрсдөө бөгөөд "М-Си-Эс" группийн Захирлуудын зөвлөлийн Дарга Ж.Оджаргал ч "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт оролцох үеэрээ үүнийг баталж: "Юу хийвэл хамгийн үр дүнтэй бөгөөд массыг хамарсан байх вэ? гэвэл ерөөсөө ойлгомжтой, хотын утаа юм байна. Энэ хүрээнд бид нар хоёр үе шаттай хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Нэгдүгээрт яаж хурдан шийдэх вэ? гэдэгт бид нар Туркийн зуухыг бол нэг 70 мянган зуух оруулж ирж байгаа. Энэ нь өөрөө яг үнэхээр хамгийн сайн гэдгийг Мянганы Сорилтын сангийн лабораториор баталгаажаад хамгийн утаа сайн ялгахуйц, утаа гаргахааргүй зуух гээд батлагдсан зуух байгаа. Засгийн Газраас энийг хэрэгжүүлж байгаа, энэ дээр бид нар оролцьё оо, бизнесийн хэвшлийн хувьд... Бид нар энэ дээр нилээн дорвитой оролцохоор хүн хүч зохион байгуулалтанд нилээн ороод түрүүчийн 10, 20 мянган зуух нь ирчихээд борлуулаад явж байгаа." хэмээн өгүүлж байжээ. Иймээс ч төслийнхөө үр дүнг албан ёсоор тайлагнаж, зарсан зуух нь агаарын бохирдлыг яг хэдэн хувиар бууруулсныг шинжлэх ухааны үндэслэлтэй, тоо баримттай тайлбарлах үүрэг "М-Си-Эс" группийн удирдлагуудын өмнө байгааг сануулахад илүүдэхгүй бизээ. Түүнээс бус аливаа ажлын гавьяа нь л таных, гай нь бусдынх болчихдог байж таарахгүй ээ, эрхэм Ж.Оджаргалаа.
н.Гантулга
sonin.mn
injener · 2018/02/03
Ene khumuus yagaad Odjargal gedeg ene khunii ner turiig gutaakh oroldlogo khiigeed baigaag oilgokhgui baina.Ug zuukhiig ashiglaj baigaa ailuud odoo ch gesen baigaa shuu dee.Nadad tun bolomjiin sanagdsan.Tulsh baga zartsuuldag .zuv gallaj chadval ukh l ashigtai ni ilt kharagdaj baisan daa.MCS unuudur ch gesen uls orondoo ukh zuil khiij buteej ,olon khuniig ajil amidraltai zalguulj baigaag uguisgekh khereggui biz ee.
Зочин · 2018/02/02
ҮР ДҮН ӨГӨӨГҮЙ ЗУУХНЫХАА МӨНГИЙГ БУЦААГААД ӨГӨӨ НҮҮРСЧДИЙН НАМЫН ДАРГАА . МОНГОЛ УЛСЫГ ГАДААДЫН ЗАХИАЛГААР ТУЙЛДУУЛЖ БАЙГАА ГАНЦ ХҮН ЭНЭ ОДЖАРГАЛ . ТЕНЛЭР АЬИЛГАЛ ГЭДГИЙГ НАМ ХАРГАЛЗАХГҮЙГЭЭР МОНГОЛД НУТАГШУУЛСАН ХҮН ШҮҮ .
зочин · 2018/02/02
мэдэхгүй юм даа М-СИ-ЭС-ий юу хийгээд гийгүүлээд байдагийг лав л жирийн бидний нүдэнд тусах огт алга дөө нэг олигтойхон Цогжин дугана бариулж чадахгүй байж Женко шиг нэг 1. 2 зэргийн Хөшөө ,босгочихоод Олимп Тив Дэлхийн Аваргууд төрүүлчихээд Шинэ Сум хөтөлбөр , Майдар төсөл гээд тоочоод байвал зөндөөн Оджаргал бол дэргэд нь Хэн юм вэ Жирийн иргэд сайн мэдэхгүй байна шүү дээ өөрий чинь ҮНЭН дээ