БЗД-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй шашны байгууллагад шалгалт хийгдлээ
2018/02/08
Нийслэлийн онцгой байдлын газрын даргын баталсан сүм хийд, шашны байгууллагуудын барилга байгууламжуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалт явуулах удирдамжийн хүрээнд Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах болон Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Сажа бандидын номон хүрдэн хийд, Тарвалин хийд, Улааны шашны төв, Ловон бадам жунай нууц тарнийн номын хүрдэн хийд, Буян арвижих, Хотол дэлгэрэх төв, Дулма лин хийд, Чундан тэнсүн чилли хуэ, Дэрчин равжаалин хийд, Үржин Шадивлан хийд, Тэнгэрийн шүтээн бөөгийн төв, Авран зүгийн тэнгэр зэрэг нийт 30 гаруй шашны байгууллагуудыг хамруулан хяналт шалгалтыг зохион байгууллаа. Сар шинийн баярын үеэр иргэд болзошгүй гамшиг осол гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэн баярлахыг анхааруулж байна.
сүмүүд · 2018/02/08
шарын шашин ч яахав ээ гэхдээ шалгах хэрэгтэй л дээ хамгийн гол нь гаднаас орж ирж байгаа ГАДНЫ ШАШИНУУДЫН СҮМ гээд байгаа байруудыг нь шалгах хэрэгтэй юм шигээ .....бид мэдэхгүй байхад ЦЭРЭН эгч нь гадны нэг шашны урсгалыг илрүүлж ард түмэнд мэдэгдсэн шүү дээ энэнээс өмнө бид тийм аймаар шашин монгол улсад минь ороод ирснийг мэдэхгүй байсаар 10 жилийн нүүрийг үзсэн байсан амьдаар нь монголын хүмүүсийг монгол газар нутаг дээр нь газар ухуулаад оршуулдаг нь их эвгүй харагдсан шүү дээ?????????? бид мэддэггүй явжээ ??? ийм мэтийн СҮМҮҮДЭД шалгах хийвэл --- бид үндэсний эрхээрээ амьдрах юмсан даа одоо бодоход ДАЙЧИН ЭХ ОРОНЧ ард түмэндээ үнэнч тэр тусмаа залуу үеийхэнээ тийм шашинаас аварсан ЦЭРЭН эгчдээ талархаж явдаг шүү . таныг ийм мэдээлэл ард түмэнд дуулгаагүй байсан бол би ээж хүн байж хүүхдүүдээ ямар сүм ямар шашин сонирхож байгаа нээх их тоодоггүй явжээ ??? тэр мүүн гэж урсгалын мэдээллийг зурагтаар харж мэдсэнээс хойш хүүхдүүддээ энэ талаар их анхаарал тавьдаг болсон