Тайванд суралцдаг монголчууд хоргодох байранд иржээ
2018/02/08
Тайчун хотод суралцаж буй манай сэтгүүлч П.Мөнхжаргал өнөөдөр Тайваниас шуурхай мэдээ ирүүллээ. Түүний мэдээлснээр, Тайвань дахь хүчтэй газар хөдлөлт үргэлжилсээр байна. 12.24 цагийн үед дахин 5.7 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Гамшгийн улмаас улс орнууд Тайваниас иргэдээ татах арга хэмжээ авч эхэлжээ.
Тухайлбал, Япон, Солонгосчууд газар хөдлөлтийн голомтод байгаа иргэдээ үнэгүй тээвэрлэж байгаа юм байна. Хуалинд болсон хүчтэй газар хөдлөлтийн үеэр 31 гадаадын иргэн хүнд гэмтэл авснаас Солонгосын нэг иргэн нас барж, 17 хүн хүнд гэмтэж, 9 Японы иргэн, 2 Сингапур 1 Филлиппин иргэн гэмтсэн аж.
Газар хөдлөлтийн голомт Хуалин хотод байрлах хоёр сургуульд 20 орчим Монгол оюутан суралцдаг бөгөөд газар хөдлөлтийн үеэр зургаан монгол иргэн байсан аж. Одоогоор тэдний хоёр нь Түр орогнох байранд ирсэн байна.
Одоогоор тэдний хоёр нь Түр орогнох байранд ирсэн байна. Тайвань дахь Монгол төлөөлөгчийн газраас Хуалин хотод байгаа Монгол оюутнуудтай холбогдсон ба эсэн мэнд байгаа гэдгийг нь мэдэгдлээ. Мөн тус газраас 24 цагийн жижүүр гарган ажиллаж байгаа аж.
Ойрын өдрүүдэд Тайванийн ихэнх хотуудаар салхилж, ширүүн бороо орсоор байгаа юм. Дахин газар хөдөлж болзошгүй гээд ЭСЯ-дууд иргэдээ татах чиглэл өгсөн байгаа гэсэн мэдээлэл байгаа” гэлээ.