Цаг өөр болсон шүү, С.Баяр дарга минь!
2018/02/14
Ерөнхий сайд асан С.Баяр захидал бичжээ. Энэ хүн УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн “…Эрдэнэтийн 51 хувиар барьцаалж С.Баярын Засгийн газар баталгаа гаргаж өгсөн, …С.Баяртай хамт хулгай хийсэн тэр хүмүүсийг барих хэрэгтэй, хорих хэрэгтэй, ….С.Баярын Засгийн газраас баталгаа гаргаж авсан тэр зээл бол мөнгө угаалтын нэг хэлбэр” гэж хэлсэнд нь ихэд гомджээ. Тэгээд шүүхэд хандсанаа энэ захидлаар дамжуулсан байна.
Мөн тэрээр Ж.Батзанданд хуульчийнх нь хувьд, улстөрчийнх нь хувьд, хувь хүнийх нь хувьд элдвийн үг дайгаад, эцэст нь “…Эрлэгийн үүдэнд уулзъя гэвэл танд арай эрт санагдах биз, шүүхийн үүдэнд учиръя даа, Ж.Батзандан гишүүн минь” гээд захидлаа дуусгажээ. Бас л юм юм ард нуугдсан үг шүү.
С.Баярын энэ захидлыг хүмүүс янз бүрээр л хүлээж авч байх шиг байна.
Ер нь С.Баяр гэдэг хүнийг бид мэднэ дээ. Энэ хүнд Монголын төр өгдөг бүгдээ өгч, хашдаг бүхнээ хашуулсан. Энэ хүний анкетыг нээгээд үзэх юм бол дандаа дээшээ, Монгол Улсын Ерөнхий сайд, эрх баригч намын дарга хүртэл явсан. Хүссэн хүн бүр хүрээд байдаггүй албан тушаалын өндөрлөгт энэ хүн хүрсэн юм.
Гэхдээ энэ хүнд Монголын төр, Монголын ард түмэн өргүй юм. Харин С.Баяр гэдэг хүнээс хариуцлага нэхэх эрх Монголын төрд, Монголын ард түмэнд бий. Тэгэхээр С.Баяр гэдэг хүн Ж.Батзандангийн үгэнд эмзэглэж туниад байх эрхгүй юм.
2007 оныг саная. Одоогийн УИХ-ын дарга тэр үед Монгол Улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга байлаа. Намынхаа Их хурал дээр М.Энхболдоос Ерөнхий сайдын суудлыг нь, намын даргын албан тушаалтай нь авчихаж байв. Муу М.Энхболдыгоо муухай мулзалсан даа. С.Баяр МАХН-ын дарга болуутаа “…Ерөнхий сайдын албан тушаалыг ч бас давхар өг, ачаагаа ч үүрье, хариуцлагаа ч хүлээе” гэж загнаж байгаад авч байсан. Энэ үгийг ард тмэн мартаагүй байна. Намынхан нь бүр ч мартаагүй байгаа.
Хариуцлага гэдэг үгийг С.Баяр өөрөө ярих дуртай.
Оюутолгойн гэрээ ашиггүй байвал хар толгойгоороо хариуцна гээд аль хэдийнэ хэлчихсэн. Оюутолгойн гэрээнээс хойш бараг арван жил боллоо. Ашиг алга л байна.
Одоо ид яригдаад байгаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг барьцаанд тавиад ихээхэн хэмжээний өрөнд унагачихаад “Жаст”-ын асуудалд С.Баярын нэр холбогдох нь ойлгомжтой биш гэж үү.
2007 оноос хойш “Эрдэнэт үйлдвэр”-ээр баталгаа гаргуулж зээл авч байсан гэж энэ үйлдвэрийн захирал байсан Ч.Ганзориг хэвлэлд ярьсан байсан.
Тэгэхээр С.Баярыг 2007 онд Ерөнхий сайд болсноос хойш л энэ хэрэг эхэлсэн биш гэж үү?
Ийм байж Ж.Батзандангийн үгэнд юунд хорсоно вэ. Түүний захидал тэр чигээрээ заналхийлэл, аархал үнэртсэн үгстэй.
Хэн, хаанаас, гэнэт гарч ирчихээд юу ярина вэ гэмээр зүйлийг улайхгүй туусан байгаа юм.
Гэхдээ ингэдэг нь С.Баярын гэм биш зан. Гэв гэнэт, хаанаас ч юм ирээд Монголын том гэсэн сэтгүүлчийг дуудаж аваачаад өөртэйгээ яриулна. Ярилцлага нь ихээхэн гоёмсог үгтэй. Гэхдээ агуулга нь дандаа өөрийгөө өмөөрсөн, өндөрт хөөргөсөн байдаг.
“Би нохой шуугиулж явсан, одоо шуугиулна. …Суусан газраасаа чулуу атга. …Харамсч байна” гэх зэргээр этгээд үгээрээ хүмүүсийг шок-д оруулна. Шокноосоо гараагүй байхад буцаад хаашаа ч юм алга болчихно.
Угаасаа С.Баяр Монголд бараг байдаггүй. Оюутолгойн гэрээнээс хойш Монголд тогтохоо больсон хүнийг монголчууд бид хардахгүй яах юм бэ. Дээрээс нь оффшорын асуудалд гарцаагүй нэр нь гарч ирдэг.
Ер нь энэ хүн яагаад гэнэт Монгол Улсын Ерөнхий сайд, МАХН-ын даргын ажлаа өгөөд алга болчихсон юм бэ. Намынхаа Их хурлын индэр дээрээс ард түмэнд, намынхандаа хандаж том том “баагаад” байсан хариуцлага гэдэг юмаа хаана нуучихаад явчихсан юм бэ.
Хариуцлага гэдэг үгийнхээ агуулгыг С.Баяр андуураад байна. Энэ хүн болох бүтэхгүй юманд гарын үсэг зураагүй л бол хариуцлага хүлээхгүй гэж ярьж байх шиг байна. Их айсан хүний шинж л дээ. Эрүүгийн хариуцлага, ял л яриад байгаа юм.
Уг нь энэ хүн индэр дээрээс хэлсэн үг, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр амласан амлалт, бас төрийн өндөр дээд алба хашиж байх үед нь гарсан бусармаг явдлуудын төлөө ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой юм. Ард түмэн үүнийг хүсч байгаа.
Яагаад С.Баярын Засгийн газрын үед Оюутолгойн ашиггүй гэрээ зурагдаж, яагаад С.Баярыг Ерөнхий сайд байх үед “Эрдэнэт үйлдвэр”-ийг хувийн нэг компани барьцаанд тавьсан юм бэ гэж гайхаж байна.
С.Баяр үүнийг мэдэхгүй байх шиг байна. Тэр Монголоос дэндүү хол амьдарч байна. Тэртээ дээрээс биднийг хараад байна. Тээр дээрээс харахад асар уудам нутаг, байгалийн их баялаг харагддаг гэдэг юм, манай Монголыг…
Энэ хүн ийм хол байгаа атлаа Монголын улс төрөөс, МАН-аас холддоггүй. “…С.Баяр дарга Монголд ирэх гэж байна” гээд МАН-ынхан том, жижиггүй гүйлдэнэ.
Монголоор нэг “нохой” шуугиулна.
Хамгийн сүүлд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг энэ хүн л ирж удирдсан байдаг. Монголоос, амьдралаас хэт тасарсан хүн яаж сонгуульд ялуулах юм бэ.
М.Энхболдыг 2007 онд халз хутгаад гэдрэг нь харуулж байсан бол 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд нь хажуугаас нь хавирч унагаад л нисээд явчихсан шүү дээ. Нөгөөх нь үүнийг ойлгодог эсэх нь бүү мэд.
Өнөөдөр С.Баяр дэндүү бяртайгаар Ж.Батзанданг амлаж авч байна. Угтаа Ж.Батзанданг бус ард түмнийг амлаад авчихлаа.
Эцэст нь, ард түмэн тэнэг биш ээ, С.Баяр дарга аа. Аль хэдийнэ хэн нь хэн бэ гэдгийг мэддэг болчихсон. Та Ж.Батзанданг шүүхийн өмнө дуудах биш, харин өөрийг чинь дуудах хүсэл Монголын ард түмэнд их бий. Тэгээд ч Монголын шүүх яаж шийд гаргахаа дэнсэлж чаддаг болж байгаа. Даанч та олддоггүй юм байна лээ.
Сүхбаатарын талбай дээгүүр нэг алхаад үз, чадвал Нарантуул захаар тойроод яв. Юм дуулах вий. Хэрвээ энэ үгэнд итгэхгүй бол намынхаа нөхдүүдээс “…Чин үнэнийг хэл” гэж байгаад асуу. Тэд чинь хэлээд өгнө.
Тиймээс та эр хүн шиг Монголдоо нэг буугаад үз. Хөрсөн дээрээ буу гэсэн үг л дээ. Хариуцлагын тухай юу юу гэж мэдэгдэл хийж байснаа бодож нэг хоно. Цаг өөр болсон шүү, С.Баяр дарга минь!
Б.Дамдин-Очир
www.zuv.mn
Зочин. · 2018/02/15
Баяр Батзандан 2 яаж эрлэгийн элчийн vvдэнд уулзах вэ дээ. Тэрэн дээрээ тулах юм бол Баяр эрлэгийн элчид чихдvvдээд Батзандан сахиусан тэнгэрvvдэд хетлvvдээд там диваажин 2 луу зvгэнэ ш дээ. Ер нь энэ vгэрээ Баяр Батзанданг битvv утгаараа сvрдvvлж байгаа ч юм шиг. Нэртэйгээр нь шулуухан ална даа гээд хэлчихгvй дээ. Бид 07.01-ний едрийг мартаагvй ээ.
zail Bayar!!! · 2018/02/14
Mongoliin bysarmag zalit etgeedyydiig syyd byydaj horoo!!!
Arai ch dee · 2018/02/14
Юундаа хэнд туних гэж Баяртай яагаад хариуцлага тооцож болохгүы гэж бусад сургамж аваг одоо болтол ил далд хэлбэрээр улс төрд нөлөөлж байгаа шүү дээ Цолмонг АУИС-ын захирал болгох гэж янз бүрийн хор хиыгээгүы гэж хэлээрэы

ЗОЧИН · 2018/02/14
ИЙМ ХҮМҮҮС ШӨНӨ УНТАНА ГЭДЭГ ОЙЛГОЛТ БАЙДАГГҮЙ БАЙХ АА. ЯАЖ ДАРГА БОЛОХОВ, ЯАЖ МӨНГӨ ХУСАХАВ, ХУССАН МӨНГӨӨ ХААНА НУУХАВ, ЯАЖ ШОРОНГҮЙ САЛАХАВ ГЭЭД АСУУДЛУУД АР АРААСАА Л ГАРЧ ИРЭЭД БАЙДАГ ЮМ БИШ ҮҮ, ХӨӨРХИЙС.
ЗОЧИН J&J · 2018/02/14
ЭЛБЭГДОРЖИД ЭЭЛТЭЙ ӨГӨӨМӨР ХАНДАЖ БАЙСНЫ ХАРИУД ЭЛБЭГЭЭ ХАРИУЦЛАГААС МУЛТАЛЖ ӨСГӨН ХОЛДУУЛАХ ЗАМААР ЭЛЧИНД ТОМИЛСОН . . .
m · 2018/02/14
vhehde bayn hvvr boloh geegvi yum bol ter ih yumar yah gej hulgai hiij hudlaa yarij huraaj suudag bnaa en torin ondorlogt garsan yumnuud ard tvmniig bodno gej baihgvi xuvisgal l hiih heregtei bn mongold iim yaduu ard tvmen udaan teseh vv

vhehde bayn hvvr boloh geegvi yum bol ter ih yumar yah gej hulgai hiij hudlaa yarij huraaj suudag bnaa en torin ondorlogt garsan yumnuud ard tvmniig bodno gej baihgvi xuvisgal l hiih heregtei bn mongold iim yaduu ard tvmen udaan teseh vb
Зочин · 2018/02/14
Zailaa
Зочин · 2018/02/14
Enhbayariig helmegduulsen hunii neg ni S.Bayar
зочин · 2018/02/14
үнэн шүү цаг өөр болж байгаа манай тойргийн УИХ- ын гишүүн Батзандан бол шудрага зоригтой залуу хүн их ч олон залуучуудад үлгэр дууриалал болж байгаа цаашид эх орноо удирдах шударга үнэнийг тогтоох залуу лидер шүү.