"Playboy" сэтгүүлийн фото модель Анастасия Чекат нөхрийнхөө гарт хэрцгийгээр амиа алджээ
2018/02/23
Молдавын нийслэл Кишинев хотод Плебой сэтгүүлийн 31 настай фото модель Анастасия Чекатийн хоолойг нөхөр нь хэрчиж хөнөөсөн талаар “Sputnik Молдова”-д мэдээлжээ. Хутгаар сэглэгдсэн бүсгүйн цогцсыг цагдаа нар амьдарч байсан байрнаас нь олжээ.
Тэрээр хоёр долоо хоногийн өмнө амаржсан байсан бөгөөд түүнийг зэрлэгээр хөнөөсөн нөхөр Алексей Митаки нь шүдний эмч мэргэжилтэй нэгэн байсан ба эхнэрээ егүүтгэснийхээ дараа өөрийнхөө амийг ч хөнөөсөн талаар хэвлэлд мэдээлжээ. Энэхүү эмгэнэлт хэрэг гарахаас өмнөхөн гэмт хэрэг үйлдэгч нь эцэг эхээсээ нялх үрээ халамжилж байхыг хүссэн талаар мэдээлэл гарсан байна.
Гэр бүлийн гишүүдийн өгсөн тайлбараар хосууд байнгын хэрүүл маргаантай амьдарч байсан гэнэ. Түүнчлэн гэмт хэрэг өдүүлэгч нөхөр Алексей Митаки нь нууц амрагтай байсан талаар ч мэдээлж байна. Гэмт хэргийн хохирогч фото модель Анастасия Чекати нь 16 наснаасаа фото моделиор ажиллаж эхэлсэн бөгөөд түүнээс гадна нэлээн олон дууг олон нийтийн “Youtube” сайтад бичүүлсэн авъяаслаг нэгэн байсан талаар ойр дотныхон нь дурсан ярьжээ.
Харамсалтай · 2018/03/01
Нэгийгээ алаад дараа нь өөрөө амиа хорлоно гэж юу гэсэн үг вэ. Болохгүй байгаа бол салчихаж болдоггүй л байсан юм байхдаа. Манайхан ч гэсэн үүнээс сургамж аваасай. Нэгнийхээ дээр гэрэх гэж хэт улайрах хэрэггүй. Болохгүй бол больж болдог. Болох бол заавал хэрэлдэж зодолдохгүйгээр амьдарч болдог гэдгийг л ойлгох хэрэгтэй байна.
Зочин · 2018/02/28
Нөхрөө буруу сонгосон байна, дундад азийнхан ийм юманд дургүй
аагий · 2018/02/26
хэрцгийгээр амиа алдана гэж юу вэ
Зочин · 2018/02/24
Harvaas hargis zerleg nuhur bn hairan busgui
Зочин · 2018/02/24
Nohor gej harah tsarainii teneg aluurchin baina. Hairan saihan busgui.
zochin · 2018/02/23
Yamr xaramcaltai yum be ger bvlvvd min evtei bval xvchtei shvde
zochin · 2018/02/23
Yamr xaramcaltai yum be ger bvlvvd min evtei bval xvchtei shvde