Сошиал хүний сэтгэх чадварыг бууруулж байна
2018/02/24
Сар шинийн баяраар “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатынх баярын ширээн дээрээ ууц, хэвийн боов тавьсан эсэх талаар сошиал дээр баахан мэтгэлцээн өрнөв.
Транс тосонд чанасан ул боов, хоногийн дараа нян үрждэг болсон махнаас татгалзсан байна. Эрүүлээр шинэлцгээе гэсэн сэтгэгдлийн зэрэгцээгээр үндэснийхээ баяраар бэлгэдлээр зайлшгүй тавьдаг ууц, ул боовноос татгалзах нь буруу юм гэсэн эсрэг тэсрэг байр сууринаас олон хүн мэдээлэл бичсэн байсан юм.
Гэтэл бодит үнэн нь Л.Чинбатынх ширээн дээрээ ууц, хэвийн боов тавьсан байсан бөгөөд тавьсан ширээнийх нь зураг нь дараагаар ил гарч ирж хүмүүс бодит бус мэдээлэлд хангалттай их цаг, нервээ барсан болж таарсан. Ер нь сошиалыг мэдээлэл олж авах хэрэгслийн нэг гэж үздэг боловч сошиалын сөрөг тал нь аливаа зүйлд баримтгүйгээр өнгөцхөн дүгнэж олон нийтийн тархийг угаадаг нь өдрөөс өдөрт нотлогдсоор байна. Бас ойрын нэгэн жишээ дурдахад, Пёнчаны олимпт монголоос оролцож буй тамирчдыг дарга нар дэргэдээ зогсоож байгаад загналаа гэх сэтгэгдэл хүчтэй өрнөж байна.
Үнэхээр загнасан уу, эсвэл амжилт хүсч байсан эсэхийг хэн ч таашгүй ч сошиалд орж ирсэн хүмүүс өөр өөрсдийнхөөрөө цэц булаалдаж сайлж муулан бүр дүгнэлт гаргачихсан байгаа нь өнөө л баримтгүй аливаа зүйлд голгүй ханддагийг бас харуулж байна. Амыг нь татаж болохгүй хамжааргагүй морь шиг сошиалыг бид дагаж давхих нь эргээд бидний амьдрал дээр сөрөг нөлөө үзүүлдэг. Улмаар сошиал нь хүний сэтгэх чадварыг бууруулж байна.
notlogdson asuudal · 2018/02/24
Niigmiin tsahim suljeenii sorog taliig ANU, German zereg hogjiltei ornuud niigemd har tamhinaas iluu hor honool uchruulj baina gedgiig ali hediin notolchihson bicheed naigaa. .Ene ni unen bololtoi.Tuhailval hamgiin ih tod tomruun haragduulsan ue gevel eronhiilogchiin songuuli bailaa. Eronhii saidiin asuudal ch gesen urgeljlel ni. .
Y · 2018/02/24
Bitgii medrelt.yahaaraa buuruuldgiin yarvaaa mini.daraa ni zurg tavihaar chn hen ch loilgono shd.mun zagnaj bga dur turh bsn bj blnshd.dur turhii ni haraa l oilgomjtoi shd.
Хүннү · 2018/02/24
Монгол хүний оюуны чадамж сошиалаас өөр зүйлээс мэдээлэл авч чадхаа байсан. Сошиал нь монголчуудад туйлын ганц хэрэглээ болсон. Амьд харьцаа байхгүй болсон одоо мөдхөн нялх багачууд маань хэлд орохгүй эцэг эх ах дүүгээ танихаа болино. Юун ном сонин унших вэ. Хүүхдийнхээ сурх бичгийг хар л даа сошиалаас л хуулаад оруулсан байгаа биз дээ.