Гэрэл зурагчин П.Хангайхүүгийн дуранд буусан хүүхдийн хөрөг зургуудыг онцлон толилуулж байна
2018/03/01
“Бидний цөөхөн монголчууд” төслийн урлаг, уран сайхан, өв соёлын багийн гэрэл зурагчин П.Хангайхүүгийн дуранд буусан хүүхдийн хөрөг зургуудыг онцлон толилуулж байна. Хүүхэд “Би муухай харагдах вий” гэж эмээдэггүй, хамгийн цагаахан, үнэн ертөнц учраас зураг дарахад хялбар, хэдхэн хором шаардагддаг бөгөөд тэд байгаа зүйлдээ үнэхээр сэтгэл хангалуун амьдарч буйг мэдэрсэн тухайгаа гэрэл зурагчин өгүүлжээ.
Source: НийслэлGuide
-
1Тэр бол бүжигчин, анх тайзан дээр зургийг нь авсан ч төсөөлснөөр минь болоогүй учир дахин дуудаж энэхүү гайхалтай хөргийг авсан юм. УВС, ЗҮҮНХАНГАЙ СУМ
-
2Хүүхдийн урлагийн наадам үзээд Соёлын төвөөс гарч явахад энэ хүү нүдэнд тусч хөргийг нь буулгасан. Ширүүн төрхтэй мэт боловч их зөөлөн, даруу хүүхэд шиг санагдсан. УВС, ТАРИАЛАН СУМ
-
3Тэр бол цээлхэн хоолойтой энгийн нэгэн дуучин хүүхэд. Анх түүний цэвэрхэн хувцаслалт нүдэнд тусч, түүнийг дуудаж цонхны зөөлөн гэрэлд зургийг нь авсан. БАЯН-ӨЛГИЙ, ЦЭНГЭЛ СУМ
-
4Түүнийг би дэлдэн чихтэй сахилгагүй төрхөөр нь шууд санадаг. Анх бидэн дээр найзуудтайгаа дрон сонирхож ирсэн юм. Эхэндээ чихнээсээ ичээд зурагаа даруулахгүй байсан ч хэсэг хугацааны дараа түүний хөргийг буулгах завшаан надад олдсон юм. УВС, ТЭС СУМ
-
5Түүнтэй би гудамжинд таараад хамт явж байсан хүнээс нь “Охины нь зургийг авч болох уу?” гээд шууд л асуучихсан. Хөдөө амьдардаг хүмүүс энэ тал дээр огт цааргалдаггүй болохоор шууд л зөвшөөрч “Тэр ах руугаа хараарай” гэж хэлж билээ. УВС, ТАРИАЛАН СУМ
-
6Сумын сургуульд их олон хүүхдийн зураг авсанаас надад хамгийн таалагддаг нь энэ охины хөрөг. Тэр намайг ч тоохгүй байгаа энэ агшин миний зургийг амилуулсан мэт. УВС, ӨЛГИЙ СУМ
-
7Дөрвөн настай С.Амина охин бол удам дамжсан бий биелгээчин. Түүний аав, эмээ нь алдарт бүжигчин, биелгээчин гэнэ. УВС, БӨХМӨРӨН СУМ
-
8Баруун зүгт хамгийн хол орших нэгэн сургуулийн дотуур байранд энэ охины хөргийг буулгасан юм. БАЯН-ӨЛГИЙ, УЛААНХУС СУМ
-
9Хөх хөтөл багийн дунд сургуульд буулгасан зураг. Тэр ирээдүйд сайн модель болж магадгүй. БАЯН-ӨЛГИЙ, УЛААНХУС СУМ
-
10Энэ хүүгийн хөргийг гудамжинд тоглож байсан хэдэн хөвгүүнтэй таарахдаа авсан юм. Казах хэлтэй болохоор сайн ойлголцоогүй ч тэдний инээж хөхөрч байгаа нь бид хоорондоо үг солих шаардлагагүй мэт санагдуулсан. БАЯН-ӨЛГИЙ, ЦЭНГЭЛ СУМ
-
11Гудамжинд тоглож байсан хэдэн хүүхдийн нэг. Түүний хацар дээрх сэвх, харц надад таалагдсан юм. БАЯН-ӨЛГИЙ, ЦЭНГЭЛ СУМ
-
12
Зочин · 2023/06/11
Сам байдо