“Мартын 8”-аар 7 эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн дуудлага бүртгэгджээ
2018/03/09
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8”-нд эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, эрүүл мэндээрээ хохирсон долоон дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах нэгэн караокед 36 настай, эрэгтэй Г гэгч нь согтуурсан үедээ хамтран амьдрагч 36 настай, эмэгтэй Б-г зодож, гэмтэл учруулсан хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
“Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний ... тоотод манай нөхөр намайг зодоод байна” гэсэн мэдээллийн дагуу шалгахад 32 настай, эмэгтэй М-ийг нөхөр 33 настай, эрэгтэй Ш нь согтуурсан үедээ зодож танхайрсныг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж эхэлжээ.
Мөн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны ...байранд оршин суух 61 настай, эрэгтэй Б гэгч нь согтуурсан үедээ эхнэр, 62 настай, эмэгтэй О-г зодож танхайрсныг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Эх сурвалж: Unen.mn
Иргэн · 2018/03/10
Манай байранд эхнэр нөхөр цагдаа амьдардаг.эхнэр нь тв гардаг цагдаагиин хэвлэл мэдээлэлд байдаг юм байна лээ .энэ 2 ёстой нэг цусаа гартал алалцдаг хоёр доо .цагдаа авч явдаггүй юм шиг байна лээ .оршин суугч нарын амгаланг алдагдуулдаг аймаар цагдаагиин гэр бүл .гэр бүлиин хүчирхиилэгч нар цагдаа гэдэгтээ санал ниилдэг болсон шүү.шүрээ
зочин · 2018/03/09
энэ учир тоймгүй олон баяр ,наадамаа цөөлөх юмсан ..цагаан сар,наадам хоёроо л тэмдэглэж байвал болно шүү дээ энэ үеэрээ л амарч байя
Зочин · 2018/03/09
энэ учир тоймгүй олон баяр ,наадамаа цөөлөх юмсан ..цагаан сар,наадам хоёроо л тэмдэглэж байвал болно шүү дээ энэ үеэрээ л амарч байя