Сурагчдын амралт энэ пүрэв гарагт эхэлнэ
2018/03/19
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын амралт энэ пүрэв гарагт эхэлнэ. Өнгөрсөн сарын 6-ны өдрийн БСШУС-ын сайдын ЕБС-ийн хичээлийн жилийн бүтэц дэх гуравдугаар улирлын амралтын хуваарь болон зуны амралт эхлэх хугацааг өөрчилсний дагуу нийслэлийн ЕБС-ийн бага ангийн сурагчид энэ сарын 22-ноос, орон нутгийн бага ангийн сурагчид энэ сарын  26-наас амрах юм.







                                
                                
                                
                                
                                
					
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
					