Шөнө уралдаж, 9 хүүхэд гэмтсэн морины уралдааныг П.Сэргэлэн зохион байгуулжээ
2018/03/20
Дүнжингарав гэгч нэртэй морины уралдаан уржигдар шөнө хагаслан болж, уралдааны үеэр 16 хүүхэд мориноос унаж, гурав нь эмнэлэгт хүргэгдсэн билээ.
Хамгийн гол нь энэ уралдаан гэгчийг Засгийн газрын тогтоолоор хориглосон байсан ч Монголын Морин Спорт Уяачдын холбоо гэгч, уг холбооны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга П.Сэргэлэн гэдэг хүн дур мэдэн зохион байгуулж, тэр бүү хэл 12-оос дээш насны хүүхдээр морь унуулах байсан уралдаанд хуурамч бичиг баримт бүрдүүлж, 11 настай хүүхэд уралдуулж, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хориглосоор байтал соёлон морины уралдааныг оройн цагаар зохион байгуулсан байх юм.
Энэ мэт илт хууль бус үйл ажиллагаа зохион байгуулсан П.Сэргэлэн тэргүүтэй этгээдүүдэд цагдаагийн байгууллага зөрчлийн хэрэг нээн, Төв аймаг руу шилжүүлсэн аж. Уг үйл явдалтай холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Шадар сайд Ө.Энхтүвшинд үүрэг өглөө. Тодруулбал Дүнжингарав морин уралдааныг зохион байгуулах үеэр гарсан зөрчил дутагдалд яаралтай дүгнэлт хийж, хууль болон Засгийн газрын тогтоол зөрчигдсөн бол холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг үүрэгдсэн байна.
Монголын Морин Спорт Уяачдын Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга П.Сэргэлэн нь МУБИС төгссөн, биеийн тамирын багш бөгөөд "Сүлд" телевизийн захирлаар ажиллаж байгаад УИХ-ын 2016 оны сонгуульд МАН ялах үед Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайдаар томилогдож байв.
Э.Анар
сонгогч иргэниргэд · 2018/03/21
Энэ бол маш ноцтой асуудал,засгийн газрын шийдвэр олон түмний хүсэлтйг үл хүндэтгэн ийм балмад юм хийж байхад ЗГ ,ХЭГ,ХЗДХ ЯАМ,ЦЕГ юу хийж байв,яагаад УС,таслан зогсоох арга хэмжээ авсангүй вэ?хэрэвээ энэ газарууд,энэ албан тушаалтангууд үүрэгт ажилдаа эзний ёсоор хандсансан бол хууль дүрэм ингэж зөрчигдөхгүй,энэ олон хүүхэд ингэж амь нас эрүүл мэндээрээ хохирохгүй байсан тул үүрэгт ажилдаа хариуцлагагүй,цалгар назгай хандсан нөхдөд хатуу арга хэмжээ авах цаг болсон,ард иргэд хүлээж байна.
сонгогч иргэн · 2018/03/21
Энэ намынхан ийм л юмнууд байдаг,ийм этгээдийг эрүүгийн хариуцлаганд татах хэрэгтэй
зочин · 2018/03/20
Уяачидын Холбооны дарга МЭнхболдынхоо заавараар ажилласан байж таараа шүү дээ,
шаазгай · 2018/03/20
Ми го Энхболдын заавраар л хийж байгаа шдээ
ЗОЧИН · 2018/03/20
ШАДАР САЙД ЭНХТҮВШИН ХЯНАЛТ ТАВЬЖ ЭРХЭЛСЭН АЖИЛАА ХИЙЖ ЧАДААГҮЙ ТУЛ УЛС ТӨРИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ ОГЦОР
ЗОЧИН · 2018/03/20
ШАДАР САЙД ЭНХТҮВШИН ХЯНАЛТ ТАВЬЖ ЭРХЭЛСЭН АЖИЛАА ХИЙЖ ЧАДААГҮЙ ТУЛ УЛС ТӨРИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ ОГЦОР
ЗОЧИН · 2018/03/20
ШАДАР САЙД ЭНХТҮВШИН ХЯНАЛТ ТАВЬЖ ЭРХЭЛСЭН АЖИЛАА ХИЙЖ ЧАДААГҮЙ ТУЛ УЛС ТӨРИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ ОГЦОР
Zochin · 2018/03/20
Sergeleng oohshuulsen shadar said enhtuvshing bas ogtsruul.
Zochin · 2018/03/20
Sergeleng oohshuulsen shadar said enhtuvshing bas ogtsruul.
Zochin · 2018/03/20
Sergeleng oohshuulsen shadar said enhtuvshing bas ogtsruul.
Zochin · 2018/03/20
Sergeleng oohshuulsen shadar said enhtuvshing bas ogtsruul.
Та нар зугаацаж сайн ав · 2018/03/20
Сайн зугаацаад сайн ханаад ав. Удахгүй ард бид та нарын толгойг тасдаж бид тойрон бүжиж зугаацна.
zochin · 2018/03/20
odoo tegeed saidaasaa ogtsorch de arai tsalingiin teden huvi geed tolgoigiin ileed yavuulahuu ain ugui vu ain
irgen · 2018/03/20
Mash undur hariutsalag toots.Yasan zugaatsajhandgui hognuud be