Селена Гомез, Жастин Бибер нар эргэн нийлж нилээдгүй сенсаци тарьсан ч тэдний харилцаа урьдын адил удаан үргэлжилсэнгүй бололтой. Учир нь Селена Гомез, Жонни Рэй-ийн хамт Австралийн Сидней хотод хамтдаа завиар зугаалж байгаад папарацчдын дуранд өртжээ. Тэд хамтдаа хөгжилтэй байхаас гадна дотно тэврэлдэж буй нь ил болсон байна. Жонни Рэйн хувьд "Hillsong Church" хэмээх томоохон Христийн байгууллагад ажилладаг бөгөөд тус байгууллагын дэргэдэх "Hillsong Worship" хамтлагийн менежерээр ажилладаг байна. Тэрээр Австралийн Сидней хотод ажлаар ирээд байхдаа ийнхүү Селенатай хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлжээ 

www.Dorgio.mn