Хунтайж Харри хуримын ёслолдоо экс найз бүсгүйчүүдээ урина
2018/03/23
Английн хунтайж Харри удахгүй хуримаа хийх гэж байгаа билээ. Түүний хуриманд оролцох зочид олон нийтийн анхаарлыг татаад байгаа юм.
Тэгвэл хунтайж Харригийн өвөрмөц шийдвэр олныг гайхшруулсан байна. Тэрээр хуримын ёслолд экс найз охидууд болох Элли Голдинг, Крессида Бонас болон Челси Дэви нарыг урихаар болжээ. Тэд ханхүү Харритай үерхэхэд үргэлж хэвлэл мэдээллийхний анхаарлыг татдаг нь төвөгтэй байдаг хэмээн ярьсан удаатай. 2 жил, 7 жил зэрэг багагүй хугацааг Ханхүү Харритай өнгөрүүлсэн түүний экс найз охидууд энэхүү урилгыг хүлээн авснаа дуулгасан байна. Түүний сүйт бүсгүй Меган Маркл ч энэ хүсэлтийг нь хүлээн зөвшөөрчээ.
www.Dorgio.mn