Ирак, Ливи, Сирийн дайны гол шалтгаан юу юм бэ. Бүгд дотоодын урвагч нарын албан тушаал, эд хөрөнгийн төлөөх тэмцлээс үүдсэн байдаг. Тэгээд ард түмнийхээ цусыг юүлж, улс орноо галан дунд орхидог байх юм. Иракт л гэхэд нэг нөхөр "Саддам Хусейн үй олноор устгах зэвсэг бүтээлээ" гэсэн мэдээлэл АНУ руу илгээсэн. 
Америкчууд дайрч ирээд үй олноор хөнөөх зэвсэг олоогүй учир өнөөх нөхрийг буудчихсан билээ. Ливи, Сирийн дотоодын урвагч, хулгайч нар эхлээд гадаадын гар хөл болж байснаа сүүлдээ улсаа зараад эхэлсэн байдаг. Улсаасаа хулгай хийж чадахгүй болохоороо харийн түрэмгийлэгч нарт боломж олгодог. Тэд нартай нийлдэг. (Чин улс, Манжын дарлалд орсон түүхийг харахад л хангалттай) Урвагч гэхээр дайн байлдааны үед эх орноосоо зугтаасан хүмүүсийг хэлээд байдаг. Энэ ойлголт зөрүүтэй. 
Монголын эрх ашиг, ард түмний өмчөөс хулгай хийгч нар бол Үндэсний урвагч нар юм. Тухайлбал Оюу толгойн гэрээг гадныханд ашигтай зурагчид, Эрдэнэт үйлдвэрийг хятадуудад өгөгч, улсаасаа хулгай хийсэн хөрөнгөө оффшорт нуусан этгээдүүд бол Үндэсний урвагчид. Тэднийг ингэж нэрлэж заншвал зохино.
"Адгийн шаарууд улс орноо тонон дээрэмдэг" гэдэг шиг ард түмнээ ядуу байлгадаг, улмаар харийн дээрэмчдэд боломж олгогч албан тушаалтнууд урвагч нар юм. Эдгээр урвагч нараас салаагүй, тэд нартай хариуцлага тооцож чадахгүй бол улс орон улам доройтсоор байх болно.