Oberhessische Presse –д мэдээлснээр Германы Марбург хотын барилгын материалын үйлдвэрийн ажилчин 30 настай Андреас Граф эхнэрээ нас барсаны дараа өрх толгойлсон эцэг болжээ. Гэтэл түүний зовлон дуусаагүй байсан аж. 2016 онд гурван настай хүү Юлиус нь тархины хорт хавдартай болох нь илэрчээ.

Өвчин хэдий хүнд ч цагийг нь олж илрүүлэн эмчилгээнд оржээ. Гэхдээ олон сар үргэлжилэх курс эмчилгээг хийлгэж хүүгээ асрахын тулд арга буюу ажлаасаа гарах болжээ.  Ажлаасаа гарсанаар эмчилгээний төлбөрд хүндрэл гарах нь ойлгомжтой байв. Андреасын энэ байдлын тухай үйлдвэрийн нэгэн удирдах ажилтан хамт олондоо мэдэгдэж туслахыг уриалжээ. Үүний хариуд үйлдвэрийн 650 ажилтан бүгд туслахаар болж нэгэн шийдвэр гаргажээ.

Хамт олон нь Андреасын ажлыг хуваан авч ээлжилэн хийхээр болжээ. Ээлж авсан ажилтнууд нь илүү цагаар ажиллаж болсон байна. Мөн хүүхдийн эмчилгээг бүрэн дуустал ажлыг  нь өмнөөс нь хийж хүнд байдалд орсон нөхрөө санхүүгийн асуудлаас хамгаалахаар шийджээ. Ийнхүү энэ оны 2-р сар хүртэл хамт олон олон нь Андреасын ажлыг хийж цалингийг нь бүрэн шилжүүлж иржээ. Хоёр жилийн хугацаанд тэд хүүгээ асарч байгаа нөхрийнхээ 3260 цаг бую 400 өдрийн ажлыг хувааж хийсэн байна.

Өнгөрсөн 2-р сард таван нас хүрсэн хүүгийх нь эмчилгээ бүрэн дуусаж эдгэрэх шатандаа оржээ. Хүү нь одоо цэцэрлэгт бие даан явж чадах болсон тул Андреас ажилдаа эргэн орж хамт олондоо талархсанаа илэрхийлсэн байна. 
 

NUUTS.mn