Орос эр 14 настай охиныг нь бузарласан этгээдийг шүүхийн танхимд хөнөөжээ
2018/03/27
Арван дөрвөн настай охиныг нь хүчиндэж, ёс бусаар бузарлаад танил тал, мөнгөөр шүүхийг хахуульдан хөнгөн ял авсан эрийг охины эцэг шүүх танхимд хороосон хэрэг явдал болжээ. Шүүхээс хөнгөн ял оноосонд уурлаж бухимдсан аав урьдчилан бэлдэж ирсэн гар хийцийн гурван хутгыг гэмт хэрэгтэн рүү шидэж нүд ирмэхийн зуур хөнөөж орхисон аж.
Энэ явдал хоромхон зуур болсон бөгөөд цагдаа нар үйлдлийг зогсоож амжаагүй байна. Гурван хутга байндаа туссан ба хоёр нь зүрхэн тус газарт онож, гурав дахь хутга төвөнхийг нь цөм цохижээ. Яллагдагч газар дээрээ амь алджээ.
Өшөө авагч эцгийг тэр дороо баривчлав. Хийсэн үйлдэлдээ сэтгэл ханасан иргэн Каравайкин эсэргүүцэл үзүүлэлгүйгээр цагдаа гарт баривчлагдсан бөгөөд дахин хоёр хутга гаргаж хураалгажээ.
Тэрбээр өөрийн хэргийн талаар "Хайрлаж тордож өсгөсөн сайхан цэцгийг тань хэн нэгэн шавартай гутлаараа гишгэж орхилоо. Ийм тохиолдолтой таарч байсан хүн бүр миний үйлдэлийг ойлгох болно. Энэ явдлаас хойш миний охин хоёр удаа амиа хорлохыг оролдсон, тохиолдолоор аврагдсан. Охин одоо болтол сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Гэтэл энэ новшид дөнгөж таван жил өглөө, тэгэхдээ бүр тэнсэн харгалзах ял шүү!” гэсэн тайлбар өгчээ.
Харин шүүх танхимд хутга бэлдэж ирсэн тухайгаа "Түүнийг шүүхээс ямар ял авахыг би урьдчилан мэдэж байсан. Намайг цагдаагаас гомдлыг татуулахын тулд удаа дараа их хэмжээний мөнгө санал болгож байсан ч би зөвшөөрөөгүй. Эцэг хүн ийм юмыг зөвшөөрч болно гэж үү" гэсэн байна.
Түүнийг хэд хэдэн удаа зодуулж, айлган сүрдүүлэх замаар өргөдлийн буцаах гэж оролдсон ч Афганистаны дайны хуучин цэрэг түүнийг тийм ч амархан буулгаж авч чадаагүй аж. Тэр бүхнээс үүдэн эцэг охиныг нь бузарласан хүчиндэгчид ямархуу хууль үйлчилж, ямар ял оноохыг тааварлаж байсан байна.
Ингээд тэрбээр интернет үзэж байгаад шиддэг хутга бэлдэж авчээ. Эрчимтэй долоо хоног бэлдсэний дараа хорин метрээс хулууг амархаан онодог болж.
Дээд шүүхийн шийдвэрээр иргэн Каравайкинд найман жил хорих ял оноож, ялыг тэнсэн харгалзсан учир шүүхийн танхимд сулласан байна.
Уг хэргийг хариуцан шийдвэр гаргасан Тангарагтны шүүхийн шүүгчид ихэнх нь үр хүүхэдтэй тэр дундаа охин хүүхэдтэй байсан нь эцгийн энэхүү үйлдлийг ойлгож шийдвэр гаргахад нөлөөлсөн аж.
Энэ хэрэг явдал өнгөрсөн жил гарсан бөгөөд хэрэг ийнхүү охиныхоо төлөө өөрийгөө эрсдэлд оруулсан эцгийн талд гарчээ.
Зочин · 2018/03/28
hoorhii heregt orchihloo ug n sain hun baina . tiim buzar zavaan yumnuudiig alah l heregtei, ug n shorond hiij tamlah heregtei l dee oorsiig n huchinduulj zovooh heregtei baigaa yum
Агиим · 2018/03/28
Тэнэг эр.
Зочин · 2018/03/28
Сайн байна.
Зочин · 2018/03/27
Энэ аав өөрийнхөө шүүх хурлаар тэнсэн аваад шүүхийн танхимаас суллагдсан. Шүүхийн тангарагтны тогтолцооны гайхамшиг энэ шүү. Монголын тогтолцоогоор бол зайлшгүй ял авах байсан.
Зочин · 2018/03/27
Сайн байна. Манайхан авах л санаа.
зочин · 2018/03/27
Эцэг хүн охиноо ингэж л хамгаалах ёстой. Эр хүн та.
зочин · 2018/03/27
Элбэгээд охин байхгүй шүү дээ
Зочин · 2018/03/27
Эцэг хүн мөн байна даа манайд бол цааз өгөх хэрэгтэй байсныг Элбэгдорж гуай болиулсан охин үртэй л баймаар .
ААВ · 2018/03/27
ЭР ХҮН
Зочин · 2018/03/27
гоё юм болжээ 2 хутгаа шийдвэр гаргасан шүүгч рүү зоосон бол болох байж дээ
Зочин · 2018/03/27
үлдсэн хутгаа шүүгчрүү шидэж амьжсангүйдээ
Зочин · 2018/03/27
маш зөв
Зочин · 2018/03/27
Гоё бна