Органик хүнсний тухай, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах талаарх сургалт явуулав
2018/03/27
Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд Органик хүнсний тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Ургамал хамгааллын тухай хуулиуд болон холбогдох стандарт, дүрэм, журмыг мөрдүүлэх, мэдээллээр хангах мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөд сургалтын зорилго чиглэсэн байна.
Уг сургалтыг Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч Д.Оюунбат нээж, НМХГ-ын тамгын газрын дарга М.Баянмөнхийн баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Иргэний танхимын сургалтын зааланд 2018 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд зохион байгууллаа.
Сургалтанд 10, 11 дүгээр хорооны нийт 40 гаруй аж ахуйн нэгж, иргэн хамрагдлаа. Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний худалдаа, Ургамал хамгаалал, хорио цээр, мал эмнэлэг, эрүүл ахуй гэх мэт 4 хяналтын чиглэлээр, Улсын ахлах байцаагч Д.Оюунбат, Д.Чулуунчимэг, Ц.Цэвээнжав, Б.Цэрэнханд, улсын байцаагч Д.Цэгмэд, Б.Алтанзул, П.Нарантуяа нар тус бүр илтгэл, видео кино үзүүлж, сургалтанд оролцсон иргэдээс санал, хүсэлтийг сонсож, гарын авлага зөвлөмж 110 ширхэг тараалаа.
Сургалтаар Ургамал хорио цээрийн хяналтын чиглэлээр 2015 онд батлагдсан “Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд гарал үүслийн гэрчилгээ олгох журам”, “Ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, худалдаалалтанд тавигдах шаардлага” хичээл зааж харилцан ярилцав.
Иргэн · 2018/03/27
Нмхг орон тоо бүтцээ нэмэх хэрэгтэй . Монгол хүнии эррүл мэнд гэж байхгүй болж байна шүү. Байцаагч нар чинь хүрч ажиллаж чадахгүй байна ш дээ .