Нүүлгэн шилжүүлэх дадлага сургалтыг зохион байгууллаа
2018/03/30
Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Гамшгаас хамгаалах арга хэмжээ зохион байгуулах тухай” А/41 тоот, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулах тухай” А/83 тоот, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Хээрийн нүүлгэн шилжүүлэх хотхон байгуулах тухай” А/89 тоот захирамжуудыг үндэслэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороог нүүлгэн шилжүүлэх дадлага сургалтыг 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос нийслэлд анх удаа хороогоор нь нүүлгэн шилжүүлэх дадлага сургалтыг зохион байгууллаа. Нүүлгэн шилжүүлэх дадлага сургалтыг Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээр ахлуулсан 26 байгууллага 56 техник хэрэгсэлтэйгээр амжилттай зохион байгууллаа.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороог нүүлгэн шилжүүлэх дадлага сургалтыг тус хорооны нутаг дэвсгэрт 7,5 баллын “Газар хөдөлсөний улмаас тус хорооны нутаг дэвсгэрт гамшгийн нөхцөл байдал үүссэний улмаас хорооны иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх” гэсэн цагийн байдлын дагуу 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 11:00 цагаас гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохиог дуугаргаж түр цугларах 4 цэгт иргэдийг 30 минутын дотор 3200 иргэнийг гаргаж үүнээс нэрвэгдсэн гэх үзүүлэх тоглолтын 800 иргэний нүүлгэн шилжүүлэх хотхонд шилжүүлэн байрлуулах үйл явцыг 1 цаг 10 минут дотор зохион байгуулсан. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийг хээрийн нүүлгэн шилжүүлэх хотхонд иргэдийг хүлээн авч аюулгүй тав тухтай байдлыг хангах зорилгоор иргэдийг байршуулах майхан, онцгой байдал, хүн эмнэлэг, цагдаа, сургууль, цэцэрлэг,хороо, хүмүүнлэгийн тусламжийн цэг, банк, шатахуун түгээх станц, цахилгааны дизель станц, хамгаалалтын алба, гал тогоо, хүнсний хангалтын цэг, ариун цэвэрийн цэг гэх мэт хэрэгцээт бүхий л үйлчилгээг нэг дор байршуулан иргэдэд дээрх үйлчилгээнүүдийг үзүүлсэн.