... гэж л ухаантнууд яриад байгаа юм даа. Охидын даашинз нимгэрч, очкины шил зузаардаг онцгой сайхан урин цаг ирж байна. Охид бүсгүйчүүдэд зориулсан сонгодог бүтээлүүд, үгүй бүр төр засгаас эмэгтэйчүүддээ зориулсан том ажлуудын сэдэл санаа ч энэ улиралд төрдөг байх.

Эр шинж гэж ийм адын юм л даа. Үүнлүгээ бидний монгол эрчүүд эмэгтэйчүүдийнхээ мэдлэг боловсролтой болж буйг, гоо сайхан, тунгалаг гэрэлтэй, ялдам сайхан ааш зантай болж буйг... ерөөсөө монголын бүх эмэгтэйчүүд өнгөлөг гэгээн байгааг өдөр тутам, гэрт гадаа, гэргий хүүхдүүдээсээ хүртэл харж, мэдэрч байна. Энэ бол дээдийн жаргалын нэг юм. Улс орны хөгжилтэй шууд холбоотой. Охид бүсгүйчүүд нь гундуу гунигтай, тийм нэг царайлаг бус харагдаад эхлэхээр л тэр улс үндэстний хөгжил цэцэглэлт явахгүй байгаа нь мэдрэгддэг.

Өнөөдөр нийгэм маань хэрүүл уруултай л байна. Гэвч хүүхнүүд маань улам гоё болж байгаа нь Монгол Улс яах аргагүй сэргэн мандаж буйн илрэл юм. Тийм болохоор Монголынхоо ирээдүй өөд итгэлтэй алхацгаая. Т.Содномнамжилын маань нэгэн гоё шүлэг байдаг юм. “Гуниггүй амьдрах ч хүүхнүүд хаана байна, би хармаар байна. Гуних нь гутрал мөн, бас гэгээрэл ч мөн” гэж.

Эх сурвалж: Өдрийн сонин 

П.Хашчулуун