Батноров сумын Засаг дарга Т-г зодсон хэрэгт 3 иргэнийг холбогдуулан шалгаж байна
2018/04/02
Хэнтий аймгийн Батноров сумын Засаг дарга Т-г өнгөрсөн нэгдүгээр сарын 17-ны өдөр бусдад зодуулсан гэх хэрэг гарсан талаар цахим орчин мэдээлэл тарсан билээ.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад Хэнтий аймаг дахь Цагдаагийн газраас тус аймгийн Батноров сумын Засаг дарга Т-г өнгөрсөн нэгдүгээр сарын 17-ны өдөр бусдад зодуулсан хэрэг гарсан. Энэ хэргийн дагуу шалгаж хийж тус сумын иргэн Б, С, Б нарыг холбогдуулан шалгаж байна. Одоогоор хэргийг прокурорын хяналтад шилжүүлээд байна" гэв.