Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас барилга байгууламж болон шар усны далан суваг хоолой, мөн эрүүл ахуй шаардлага хангахгүй байгаа ТҮЦ, дэлгүүрүүдэд шалгалт хийж эхэлжээ.

Тэгвэл тус газраас Монгол бөхийн өргөө болон, Мишээл экспо төвд урлагийн тоглолт хийлгэхгүй байх албан бичиг хүргүүлсэн байна. Тодруулбал, зориулалтын бус газар урлагийн тоглолт хийсний уршгаар хүн унаж бэртэж гэмтэх, тааз нурах зэрэг асуудал үүсдэг тул ийнхүү тоглолт хийхийг хориглож байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард “Хурд” хамтлагийн тоглолтын үеэр Мишээл экспо төвийн тааз нурсан тохиолдол гарчээ.