Энэ сарын 2-нд буюу өчигдөр дахин нэг баривчилгаа явагджээ. Тодруулбал, АТГ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсанн н.Мөнхжаргалыг өчигдөр саатуулжээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүнийг “Жаст” компанийн захирал Ш.Батхүүгийн хэрэгтэй холбогдуулан баривчилсан байна.

Өнгөрсөн амралтын өдөр  “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулж, “Жаст”, “Стандарт” банкнаас их хэмжээний зээл гаргуулсан авсан гэх хэрэгт холбогдуулан Эрдэнэт үйлдвэрийн худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан н.Амарбатыг сэжигтнээр татан саатуулсан байгаа. Түүнийг АТГ-аас яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлээд байгаа юм.