БНСУ-ын виз хүсэхэд шаардлагатай баримт материалын жагсаалтууд
2018/04/04
БНСУ-ыг зорин ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн тоо сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдсэн билээ. Тэгвэл тус улсыг зориход шараадлагатай бичиг баримтуудын жагсаалтыг уншигч та бүхэнд хүргэж байна.
Визний баримт бичиг бүрдүүлэлтэнд саяхнаас шинэчлэлт орсон бөгөөд тус улсын Элчин сайдын яамнаас өргөдөл болон дансны хуулга авахгүй байхаар шийдвэр гаргажээ.
Нийгмийн даатгалаар виз мэдүүлэгчдийн бүрдүүлэх материал
1. 3.5 х 4.5 Цээж зураг
2. Гадаад паспорт эх хувиараа / Дуусах хугацаа 6 сараас доошгүй байх /
3. Цагдаагийн газрын тодорхойлолт /Визний анкетаа бөглөөд Төрийн сан банкны 100900012034 тоот дансанд 1000 төгрөг тушаагаад очиж авах/
4. Гэрлэсэн эсэх лавлагаа /ТҮЦ машинаас авах/
5. Нийгмийн даатгал дэвтэр эх хувиараа Тухайн виз мэдүүлж буй сүүлийн сарын бичилт заавал хийгдсэн байх
6. Нийгмийн даатгал лавлагаа.
7. Ажлын газрын тодорхойлолт /БНСУ-ын элчин сайдын яаманд гэж хаяглагдсан байх/ Ажлын газрын тодорхойлолт нь ажлын 5 өдөрт хүчинтэй байдаг учир боломжтой байвал он сараа бичүүлэхгүй авах хэрэгтэй
8. 5 сая төгрөг байршуулах / 12 сар тасралтгүй нийгмийн даатгал төлсөн байх шаардлагатай байх бөгөөд сүүлийн 6 сар нь 1 байгууллагадаа тасралтгүй 500.000 төгрөгөөс дээш төлөлттэй бол 5 сая төгрөг байршуулах шаардлагагүй болно/
9. Анкет
10. Солонгост байрлах хаяг, утас /Буудлын хаяг байж болно/
Оюутнаар виз мэдүүлэгчид бүрдүүлэх материал
1. 3.5 x 4.5 Цээж зураг
2. Гадаад паспорт эх хувиараа /Дуусах хугацаа 6 сараас доошгүй байх/
3. Цагдаагийн газрын тодорхойлолт /Визний анкетаа бөглүүлээд, Төрийн сангийн 100900012034 тоот дансанд 500 төгрөг тушаагаад 805-р анги болон нэг цэгийн үйлчилгээнээс очиж авах/ жич: Өмнө нь БНСУ-ын аль ч төрлийн виз дарагдсан бол цагдаагийн газрын тодорхойлолт авах шаардлагагүй
4. Гэрлэсэн эсэх лавлагаа /ТҮЦ машинаас авах/
5. Оюутны үнэмлэх /Суралцдаг учраас оюутны үнэмлэх байх ёстой. Зарим сургуулиуд магистрын оюутны үнэмлэх байдаггүй/
6. Сургуулийн тодорхойлолт /Суралцдаг нь үнэн болно гэсэн тодорхойлолт/ БНСУ-ын элчин сайдын яаманд гэж хаяглагдсан байх
7. Дүнгийн тодорхойлолт /Суралцаж буй жилийн дүнгийн тодорхойлолт/
8. Сургалтын төлбөр төлсөн баримт
9. 5 сая төгрөг заавал байршуулах
10. Солонгост байрлах хаяг, утас / Буудлын хаяг байж болно/
11. Анкет