“Генералуудын өдөр” удахгүй тохионо
2018/04/04
Монгол Улсад генерал цол олгогдож эхэлсний түүхт 74 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ 4 дүгээр сарын 27-ны өдөр болно.
Жил бүрийн энэ өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералууддаа тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд ээлжлэн хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Генерал цолтонд хүндэтгэл үзүүлэх энэ жилийн арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зохион байгуулна.
Одоогоос 74 жилийн өмнө буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгож байсан түүхтэй.
Монгол улсын хэмжээнд нийт 180 гаруй генерал цолтон төрөн гарсан. Алтан мөрдөстнүүд маань ахмад үеийнхээ уламжлалыг хадгалж, Монгол Улсын төр, батлан хамгаалах бодлогын шинэчлэл, хууль сахиулах салбарт өөрсдийн арвин туршлага, мэдлэг оюунаа зориулан улс, эх орныхоо хөгжил, дэвшил, тусгаар тогтнолын төлөө зүтгэж явна.
Иргэн · 2018/04/04
Генералууд генерал цол нэр хүндээ л авч явж байвал зүгээр дээ баяр хүргье