Хөвсгөл аймгийн Засаг даргыг томилгоог ҮХЦ хэлэлцэнэ
2018/04/05
Маргааш /2018-4-6/ Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан болно.9.30 цагаас эхлэх тус хуралдаанаар Хөвсгөл аймгийн Засаг даргыг томилсон Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар захирамж Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ. Бид энэ талаар эргэж мэдээлнэ.