Мэргэжлийн хяналт-Иргэдийн оролцоо хороо сэдэвт сургалт зохион байгуулав
2018/04/05
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд холбогдох хууль тогтоомж, стандартыг таниулах, эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлэх талаар тус дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар зөвлөгөө, мэдээлэл өгч, сургалт зохион байгуулжээ.
Мэргэжлийн хяналт-иргэдийн оролцоо хороо сэдэвт сургалтыг 8 удаа 11 хороонд зохион байгуулж, сургалтыг Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн Хяналтын хэлтсийн Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч П.Нарантуяа, Хүнсний чанар стандартын хяналтын улсын /ахлах/ байцаагч Д.Оюунбат, Д.Чулуунчимэг, Б.Цэрэнханд, Мал эмнэлгийн хяналтын улсын /ахлах/ байцаагч Ц.Цэвээнжав, Б.Алтанзул, Ургамал хорио цээрийн хяналтын улсын байцаагч Д.Цэгмид нар хамтран, Баянзүрх дүүргийн 8, 10, 11, 12, 13, 14, 15, 20, 23, 9, 17 дугаар хорооны нийт 275 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг хамруулан зохион байгуулсан байна.
Сургалтаар худалдаа, үйлчилгээний газарт эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлэх талаар хичээлээр зөвлөгөө өгч, хэрэгжүүлэх арга хэмжээний тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, хорооны зохион байгуулагч нарт мэдээлэл өгч, асуултанд хариулж, туршлага солилцжээ.
Баянзүрх дүүргийн 8 хороонд хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд болон хороондын зохион байгуулагч нийт 275 хүнийг хамруулав.