Бензиний үнийг "Дасгаж дурлуулна" гэдэг шиг нэмсээр байх уу
2018/04/05
Шинэ оны өмнөхөн ШТС-ууд үнээ 20-30 төгрөгөөр нэмнэ гэсэн бодит бус мэдээлэл олон нийтийг нэлээд төөрөгдүүлж байгаад л нэг өдөр гэнэт үнээ нэмээд авсан.
ШӨХТГ-аас үнэ нэмэх нь хууль зөрчсөн үйлдэл гэж мэдэгдсэн ч энэ асуудал тэгэс гээд л элдэв шалтаг ярьсаар намжсан бөгөөд Засгийн газраас татварын хувь хэмжээг тэглээд хэсэгтээ л чимээгүй болсон.
Гэтэл Цагаан сартай зэрэгцээд 100 гаруй төгрөгөөр нэмэгдсэн шатахууны үнийн асуудал дахиад л чимээгүйхэн өсөөд эхэлсэн. Хамгийн эхлээд орон нутгаар шатахуун бензиний үнэ нэмэгдсэн бол аажмаар төв суурин руу чиглээд ирсэн. Харин энэ талаар холбогдох албаныхан дорвиотой арга хэмжээ авах нь бүү хэл үг хэлэх ч үгүй таг суусаар.
Үүнээс ажиглахад манай улсад хамгийн ихээр хэрэглэдэг АИ-92 бензиний үнэ л тогтворгүй байна. Хөдөө орон нутагт 1710 болоод буй АИ-92 хотын захын дүүргүүдэд ч иймэрхүү үнээр борлуулсаар байсан ч одоо бол ихэнх ШТС-уудад 1700-1730 төгрөгийн ханшаар АИ92 бензинийг борлуулж байна. Дасан дурлуулна гэдэг шиг бага багаар нэмсээр бензиний үнийн нөхцөл байдалдтай иргэд аль хэдийн санал нэгдсэн бололтой. Шатахуун импортлогч компаниудын хувьд үнээ тэр бууруулдаггүй. Харин хаа нэг өдрийн од шиг бууруулахаараа 100 төгрөг гэх мэтээр бууруулсан эргээд үнэ тогтворгүй боллоо, доллар ханш нэмэгдлээ, дэлхийн зах зээл дээр ханш нэмлээ хэмээн тайлбарлаад өнөөх үнээ эргүүлээд 200 төгрөгөөр аажуу уужуухан нэмчихнэ. Энэ мэтээр амташсан тэд бага бууруулж, өсгөж нэмсээр өдийг хүрсэн ч иргэд бид хий хоосон бухимдаад л үлдэх болж.
Оны дараахан үнийг тогворжуулсан бензиний үнэ нэмэгдэхгүй хэмээн тус салбарын сайд Д.Сумьяабазарын хэлсэн үг нефть импортлогч компаниудын чихний хажуугаар л өнгөрсөн бололтой. Ямартаа ч энэ тэнд элдэв янзын үнээр борлуулж буй АИ-92 бензиний үнэ чимээгүйхэн өссөөр тун удахгүй 2000 төгрөг хүрлээ шүү салбарын эрхэмүүд ээ. Хэдий болтол та бүхэн нүдэн балай чихэн дүлий суух вэ.
zochin · 2018/04/05
РОСЬНЕФЬТИЙГ ОРУУЛЖ ИРЭЭЧ ЭЭ