В,С вирус илрүүлэх шинжилгээ үнэгүй хийх газрууд
2018/04/05
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь үе шатыг дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс улс орон даяар эхлүүлж 15-39 насны иргэдийг элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулахаар боллоо. Шинжилгээнд хамрагдахдаа иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, амбулаторийн карт гэсэн 3 материалыг бүрдүүлэн өөрийн харьяа болон харьяа бус хамаарахгүй хувийн болон улсын аль ч эмнэлгийн лабораториор тус шинжилгээнд хамрагдах боломжтой юм.
Өнгөрсөн жил 40-65 насны 353 мянган иргэнийг “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт хамруулж В вирусийн халдвартай 31 мянган гаруй иргэн, С вирусийн халдвартай 58 мянга гаруй мянга иргэн илрүүлж, 20 гаруй мянган иргэнд вирусийн эсрэг эмчилгээг хийжээ. Хорт хавдар, элэгний хатуурал зэрэг өвчин үүсгэж буй В, С вирусийн халдварын илрүүлэг шинжилгээний эхний үе шатыг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс 16.2 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.Харин энэ жил 15-39 насны 1.2 сая иргэнд В, С вирусийн үзлэг шинжилгээ хийх юм.