Монгол төрийн уламжлалыг сэргээх үндэсний хөдөлгөөний зохион байгуулагч Ш.Баярсайхан мэдэгдэл гаргалаа
2018/04/05
Монгол Төрийн Уламжлалыг Сэргээх Үндэсний Хөдөлгөөн нь нийт ард түмэн эх орон газар шороо түүнд орших, мөнхөд оршин байх үнэт бүхний төлөө эвлэн нэгдэж Mонгол улсаа эрт өвгөдөөс уламжлагдан ирсэн төрт ёсоор удирдуулах чинхүү хүсэл зорилгын үүднээс Төрийн Ариун сэнтийг худал хуурмаг бүхнээс ангижруулан эрдэнийн эх орноо хойч үедээ бүрэн бүтэн хүлээлгэн өгөх энэ цагийн эрхэм үүргээ биелүүлэхийн төлөө ард түмэнтэйгээ эвлэн нэгдэж хувьсгалт жагсаалаа 2018 оны 04-р сарын 12-ны өдрийн 06.00 цагт эхлүүлэхээ зарлан мэдэгдэж байна.
Эрдэм мэдлэгээрээ дэлхийд гайхагдаж яваа идэр залууст яагаад эх орноо гэх сэтгэл нь дүрэлзэв
Эрдэнэт малаа хариулж яваа эгэл малчин яагаад энх нутгийнхаа төлөө элэг зүрх нь өмрөв
Эгэлгүй ухаант багш сурган хүмүүжүүлэгчид яагаад эрхт төр минь ухаараач гээд эгнэн жагсав
Эрүүл мэндийн манаач энэрэлт бурхад яагаад энд хэцүүдлээ гэж энэ төрд элбэрэл өчив
Энд тэндгүй төрийн бус байгууллагууд яагаад эндүү ташаа төрийн бодлого гэж шүүмжлэв
Элээх нас, эдлэх буянаа тоолдоггүй буурлууд яагаад энгэрт нь ч торохгүй тэтгэврийн бор дэвтрээ банкны өрөнд тавив.
Өнөө өдрөөс эхлэн эрхт төрөө эмхэлж авахгүй юм бол эргээд харахад үр хойч минь элгээрээ мөлхөхвий дээ гээд Эх оронч, эгэл ард түмэн тэсвэр тэвчээр барагдсан тул энэ тэмцэлд нэгдэж байнаа.
Энэхүү жагсаалыг эмхлэн зохион байгуулахад ханцуй шамлан орсон залуугийн ийнхүү хүсэл зорилгыг танилцуулж байна.
Монголын Инженерүүдийн Холбооны Тэргүүн Шаравын Баярсайхан алс хол Америк улсад ажил мэргэжлийн ур чадвараа гайхуулан амар жимэр ажиллаж амьдарч болох атал агуу түүхт эх нутаг элгэн садан эгэл жирийн ард түмнийхээ төлөө зүрх сэтгэл нь цохилж их зорилго тээн эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахаар сэтгэл шулуудан иржээ.
Эрчим хүчний салбарт шинэ дэвшил нэвтрүүлэхээр 2017 оны 1сарын 1-нээс мэргэжлийн баг бүрдүүлэн ажлын гараагаа эхлүүлсэн байна.
Эрхэм ерөнхийлөгчийн уриа дуудлагаар дадаж мэргэшсэн өндөр цалинтай ажлаа орхин 5 жил судалгаа хийн боловсруулсан эх оронч санаачилгаа ирээдүй хойч, их сургуулийн оюутан залуус мэдлэг олгох 30 гаруй номоо өвөрлөн иржээ.
Монгол улсын ерөнхийлөгч уриалгадаа эзэн болох байх хэмээн итгэж хүсэл зорилгоо 2 гардуулан 2017 оны 03 сарын 23-нд өгчээ.
Түүнд уулзаагүй учраагүй хандаагүй төрийн байгууллага гэж алга байх юм. Тэрээр Цалин чухал биш өгөх авч хэрэгжүүлэх чухал юм гэдэг үзэл баримтлалтай юм. Бүхий л эрдэм мэдлэг, ур чадвар, залуу насны эрч хүч, хүсэл тэмүүллээ эх орон ирээдүй хойчдоо зориулахаар ирсэн инженер залуу төрийн шийдвэр гаргах тамга атгасан дарга нарын мэргэжлийн бус, мэдлэггүй, мэдсэн ч шийдвэр гаргаж чаддаггүй цаг хугацаа алдуулсан байдалд Монгол улс хурдтай хөгжье гэвэл чадварлаг боловсон хүчнүүдийг сонгон шалгаруулж, өндөр соёл, хөнгөн шуурхай үйлчилгээ, хууль дүрмийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэхэд онцгой анхаарч , төрийн албаны томилгооны салбарт мөрдөх шаардлагатай болжээ гэх дүгнэлттэй болжээ.
Эрхэм ерөнхийлөгчийн уриалгаар эх орондоо халуун сэтгэл тээж ирсэн чадварлаг инженерийн хүсэл тэмүүлэл Барилга Хот Байгуулалтын Яам-д саатаж хариулт хүлээсэн сэтгэлийн учиг “Ажил хийж явахад алдаа гаралгүй л яахав ингэж их зөрөхийн чинээ санасангүй” хэмээн өөртөө шивнэн гайхаж суухдаа ихийг бүтээх сэтгэл нь унтраагүй.
Мэдлэг мэргэжил, ухаан дутуу уруу дорой авилгад идэгдсэн шат шатны төрийн эрх бүхий байгууллагуудын алдаатай шийдвэрт харууссан хэдий ч ажил мэргэжил амьдрах тансаг орчноо орхисон түүний агуу хүсэл тэмүүлэл энүүхнээр хязгаарлагдаагүй байх юм.
Авилга хээл хахууль, алт эрдэнэсийн төлөө шунасан энэ нийгмээс алдаа оноог нь онцолж харах өнцөг нь таарсан гэхэд буруудахгүй байхаа.
Амиа хичээгээд алс орноо зорьж болох ч алдаатай нийгмийг, арчаагүй улс төрчдийг, уламжлалт төрөө эмэхтгэж үр хойч монгол түмнээ аврах хүсэлд тэмүүлэн ард түмнээ уриалаад удаж байна.
Эрхэм энэ хүний эх орноо, ирээдүй хойчоо, гэсэн сэтгэл эгэл түмэндээ төрийн жолоог атгуулах тууштай тэмцлийг эхлүүлэн Монгол Төрийн Уламжлалыг Сэргээх Үндэсний Хөдөлгөөн ард түмний уухайн дэмжлэгтэй өргөжиж байна.
МОНГОЛ ТӨРИЙН УЛАМЖЛАЛЫГ СЭРГЭЭХ ҮНДЭСНИЙ ХУВЬСГАЛЫГ 2018 ОНЫ 04 САРЫН 12-НЫ ӨДРИЙН 06.00 ЦАГТ ЭХ ОРОН ДАЯАР ЗЭРЭГ ЭХЛҮҮЛЦГЭЭЕ.
Нам төр хулгай гурвыг салган тусгаарлах цаг ирлээ.
Нэгдэж чадвал манай ард түмэнд улсаа аваад явах, ур дүй хоёр нь тэгширсэн, хүүхэнд шунахаас өнгөрсөн өв тэгш хоёр алхам хол хардаг удамшиж ургасан ухаантан олон бий. Монголын ард түмний оюунлаг уламжлал, олон үеэр оршин тогтносон ундарч барaгдашгүй эрдэмтэд олон бий.
Төрийн хар хайрцагны бодлогын цаасан дээр буулгаж өвлөн уламжилдаг юм биш, холч ухаантай, эх оронч хөвгүүдийн цээжинд нь хавтаслуулж уламжлуулдаг билээ.
Төрийн бүх эрх ардын мэдэлд байх ёстой болон бүрэн төгс нээлттэй засаглалтай болох, шудрага байх тогтолцооны шинэ системийн боловсруулан хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Хамтдаа эвлэлдэн нэгдэж, шударга бус, нийгмийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн үзэл бодлоо илэрхийлж тэмцэж, Монгол Төрийн Уламжлалыг Сэргээх Үндэсний Хувьсгал болон өөрчлөл шинэчлэлтээр 1990 онд дутуу хийснээ гүйцээж, шинээр эхлэх зайлшгүй шаардлага гарч байна.
Монгол улсын иргэд намчирхаж талцахгүй нэгдэхэд хүн бүрийн хүчин чармайлт идэвхи оролцоо чухал юм.
Урт удаан хугацаанд Монгол улсад хэмжээлшгүй их хохирол учруулсан нам болон төрийг өөрчлөн шинэчлэх зайлшгүй шаардлага нь Монгол Улс дэлхийн газрын зурагт үгүй болох болзошгүй аюул нүүрлэхээс хамгаалах болно.
28 жил ард түмэн болохоос болохгүй хүртэл нь хүлээцтэй хандаж өнөөг хүртэл Бид Чадна улс төрчдөд итгэл хүлээлгэв.
Гэвч эд нийгэм улс орныхоо эсрэг эсэргүү үйлдэл хийгээд байхад тэвчих арга алга боллоо. Иймд тэмцэхээс өөр арга үлдсэнгүй. Зөв шударга хэний ч нөлөөнд авталгүй зөвхөн ард түмнийхээ нийтлэг эрх, улс орныхоо тусгаар тогтнол аюулгүй байдлын төлөө үндсэн хуулийн хүрээнд тэмцэнэ.
Төрийн эрхийг үндсэн хуулийн үзэл санааг санаатайгаар гуйвуулан ашиглах, төрийн эрхийг өөрсдийн хомхой шунаг хүслээ гүйцэлдүүлэх хэрэгсэл болгон ард түмнийг дарангуйлан эх орон газар шороог маань өөрсдийн хувийн эзэмшил болгон хууль бусаар эзэн сууж өөр хоорондоо наймаалцаж хөлжин хагаралдаж, тэмцэлдэж, алалцаж байгаа бохир улс төрч бизнесийн бүлэглэлээс эх орон төр засгаа үндсэн хуулиар олж авсан эрхийн хүрээн эргүүлэн авч засан тохилжуулах шаардлага тохироо нь яалт ч үгүй болсон тул ард түмний олонхийн саналаар сонгогдсон ерөнхийлөгч бөгөөд зэвсэгт хүчний ерөнхий командлагч болон үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдэгдэнэ.
Мөн ард түмнийг удирдах чадамжгүй болсон төр засаг түүний төрийн албан хаагчаас зөвшөөрөл авах шаардлагагүй гэж дүгнэн шийдвэрлэж болно.
Энэ их хурал засгийн газраар хамгийн сүүлчийн шийдвэр болох улс төрийн намуудын тухай хуулийг хүчингүй болгуулж ард түмний шахалтаар ард түмний онц их хурлыг зарлан тэмцэгчдийн удирдлагуудтай хамтран зохион байгуулж төрийн эрхийг ард түмэнд хүлээлгэн өгөөд байгууллагын хөрөнгөд халдалгүй төрийн ордныг орхин гарахыг хугацаа зааж шаардах ёстой. Түүнээс цааш ард түмэн төрийн бүх эрхийг гартаа авч төрд байсан, одоо байгаа луйварчдын хөрөнгийг нь хураан, улсаа хөгжүүлэхэд зориулах УБ-ыг болон орон нутгуудыг орон сууцаар хангаж, олон улсын түвшинд нийцсэн ажлын байр бий болгох ёстой.
Бид 28 жил харсан, зүхсэн, шүүмжилсэн, тэмцсэн, сурсан, суралцсан гээд хангалттай ихийг мэддэг болсон, туршилт хийж ханасан өнөөгийн төр баригчид шилжилтийн үе гэж их ярих дуртай. Тэгвэл туршилт дууссан учир одоо ард түмэн олж авсан туршлагаа ажил хэрэг болгохын тулд тэмцэж эрхээ олж авах хэрэгтэй. Тэмцлийг орон нутагт зэрэг эхлүүлэх тул шантарч болохгүй гэж хэлж байна.
Монгол улсын өрөнхийлөгч Х.Баттулга Монгол Төрийн Уламжлалыг Сэргээх Үндэсний Хөдөлгөөн нь төрөөс төрсөн тэрбумтан, намын маф, офшорчид ард түмний эсрэг бүрэн зэвсэглэгдсэн сургуультай цагдаа нарын турхирч хүний амь хохирох, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, хамгаалах үүрэгтэйг анхааруулья.
Түмний итгэлийг эвдэн амар хялбар олох ашигт шунасан эрх мэдэлтнүүдтэй хариуцлага тооцож, түмний хайраар тоглосон тэдний өрийг өөрсдөөр нь төлүүлж, ард түмнийг татвараас чөлөөлж, төр нам хулгай гурвыг тусгаарлах цаг болсон.
Хилийн чанад гаргасан мөнгө, хөрөнгөө эх орондоо зориулаагүй офшорчинд хариуцлага тооцох, хөрөнгө оруулалт хийсэн офшорчны иргэншлийг нь хасан гадаадад амьдрах боломж үлдээх, эсвэл нутаг заах, зугтсаныг эргүүлэн авчирч ард түмэн шүүх нь зүйтэй гэж үзэж байна.
Төрийн тэрбумтан, 30-н гэр бүл, офшорчид төрийн ордныг орхин гарч, төрд байсан, байгаа хэн боловч шударга гэдгээ нотлоогүй бол цаашид төрийн албанд томилохгүй байх болон үе үеийн төрд өндөр албанд ажиллаж байсан хүмүүсийг өөрийн хүсэлтээр, ил тод, бүрэн төгс нээлттэй телевизээр нэвтрүүлж, ард түмний нэмэлт асуултаар байцаан шалгуулж, шударга гэдгээ баталсан тохиолдолд төрийн албанд сонгогдох бүрэн эрхтэй.
Зорилго:
- Ахуй төрөө цэвэрлэн нам төр хулгайч 3-ыг салган тусгаарлах
- Төрийн тэрбумтанаас ард түмний хөрөнгийг эргүүлж авч улсын өрийг тэглэх
- Оюу толгой, Эрдэнэт гэх мэт ордуудын төрд эргүүлж авч улсаа хөгжүүлэх
- Хөрөнгөтөн болон тэдгээрт зориулсан хотхон болон АСЕМ –ын барилга, 570 автобусыг манай улсын ирээдүй болох хүүхдэд зориулах
Зорилт:
Төр ард түмний мэдэлт байх, иргэн төрийн дээд харилцааг бүрдүүлж, төгс нээлттэй байх додоод хянанлтын системийг бодитоор хэрэгжүүлэх, салбарын мэдлэг туршлагатай хүмүүсээс нээлттэй сонгон шалгаруулаад төрөө бүрдүүлэх, бусад улс болон хоёр хөрштэй зэрэгцэн орших шударга цэвэр төртэй болох ёстой гэж би үзэж байна.
Хувьсгал:
- Үндсэн хуулиар олгогсон эрхээ эдлэн ард түмнийг хувьсгалд уриалж байна.
- Монгол ард түмэн хувьсгал, өөрчлөлт, шинэлэлт хийх эрхтэй, хорих эрхгүй.
- Улсад хохиролгүй ард түмэнд чирэгдэлгүй төрийн бүх эрхийг ард түмний гарт шилжүүлж өгөхийг шаардаж байна. (1990 оны хувьсгалтай адилхан)
- Хулгайгаар болон бусдын кпоноор баталсан хуулийг монголын ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй байна, үндсэн хуульд заасан үүрэг, эрхийн харьцааны гажуудалыг засварлахыг шаардаж байна.
Анхааруулга: Хувьсгал удаан үргэлжилж магадгүй тул ард түмэн бэлтгэлтэй байх хэрэгтэй.
Шаардлага:
Төрд байгаа байсан хүмүүс өөрийн хүсэлтээр, бүрэн төгс нээлттэй, ард түмний нэмэлт асуултаар байцаан шалгуулах, шударга гэдгээ тогтоох, түүний дараагаар сонгон шалгаруулалтаар төрд ажиллах үүнд 1990 оноос 2018 оны 4-р сарын 12-ны өдөр хүртлэх хугцаа хамааруулан А – Я хүртэл энэ нь тухайн иргэний аав, ээж, ах, дүү, найз нар болон ажил хэргийн холбоотой түншүүд байна.
Зохион Байгуулалт:
Хот хөдөө орон нутаг ТББ-ууд, груп, бүлэг холбоо, гадаадад амьдарч байгаа буюу дэлхийн Монголчууд, зохион байгуулалтаа 2018.3.18-аас 10т 100т 1000т системээр бүрдүүлэх бөгөөд гарын үзэг зурах бүртгэлийн хуудас тараагдаж эхлээд байгаа. Мөн бүртгэлийн хуудсыг http://www.facebook.com/groups/158294411524401/ нүүр хуудас групп –д байглуулсан байгаа, үүнээс гадна Регистрийн дугаар Гарын үсгээ уг групп –д байрлуулах бүрэн боломжтой.
Регистрийн дугаар Гарын үсгээ уг групп –д байрлуулсан тохиолдолд таныг албан ёсоор дэмжиж байна гэж үзэх болно.
Ийнхүү эх оронч иргэдийн уухай түрлэгээр төрөөс луйварчдыг цэвэрлэж Монгол Төрийн Уламжлалыг Сэргээх Үндэсний Хувьсгалын эрч хүч өдрөөр биш цаг минутаар нэмэгдэж хот хөдөө орон нутгуудад тэмцлийн уриа сонстсоор байна.
Жич: Хөдөө орон нутаг, хол гэртэй, ажилтай, гадаадад оришн суугаа дэлхийн Монголчууд УБ-хот болон Жинжин Д.Сүхбаатарын талбай дээр 2018 оны 4-р сарын 12-нд ирэх боломжгүй шалтгаантай иргэд, мөн талбай дээр та бидний хэн хэнийх нь ажлыг хөнгөвчлөх, Гарын үсэг, Регистрийн дугаарыг нууцлах шаардлагыг хангах үүднээс миний http://www.facebook.com/bayarsaikhan.sharav нүүр хуудсны Мessenger - илгээнэ үү. Баярлалаа
Иргэн · 2018/04/07
Хүн бүхэн тбб байгуулаад байх юм нэг юм боддог юм билүү дээ. Монголын ниигэмд улс төр гэдэг хамгиин амархан дөө
Зочин · 2018/04/07
Хүн бүхэн тбб байгуулаад байх юм нэг юм боддог юм билүү дээ. Монголын ниигэмд улс төр гэдэг хамгиин амархан дөө
irged · 2018/04/05
bitgii xuts malaa