"KFC" хөгжлийн бэрхшээлтэй хүүд үйлчлэхээс татгалзан хөөж гаргасан гэв үү
2018/04/09
Энэ сарын 4-нд "КFC"-гийн ёс зүйгүй үйлчилгээтэй холбоотой гомдлыг нэгэн үйлчлүүлэгч цахим хуудсандаа нийтлэснээр олны бухимдлыг төрүүлээд байна.
Тодруулбал Төв номын сангийн эсрэг талын "Бизнес Плаза" төвийн урд талд байрлах "КFC"-гийн салбараар нэгэн ээж хөгжлийн бэрхшээлтэй хүүтийн хамт үйлчлүүлэхээр оржээ.
Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүүг нь харсан тус рестораны үйлчлэгч "ийм муухай хүнд үйлчлэхгүй" хэмээн олны нүдэн дээр чирж гаргах үйлдэл үзүүлжээ.
Тэрбээр үйлчлүүлэгч нүүр номын хуудаснаа "Хүүтэйгээ хамт үйлчлүүлэгчээ нилээн татчихсан нэр хүндтэй хоолны газар орсон чинь ийм муухай хүнд үйлчлэхгүй гээд хүүг минь хөөгөөд бүр чирээд гаргах гэлээ. Миний хүү жаахан биe муутай болохоор туранхай тэгээд тэр зөөгчийн нүдэнд яаж харагдсан юм бол доо" гэж бичжээ. Мөн сэтгэлзүйн хүнд цочролд орсон тул унтаж чадахгүй байгаа бөгөөд хүү "КFC" яагаад намайг хөөж байгаа юм бэ, би тийм муухай харагдсан юм уу ээж ээ, "КFC"-ээс айж байна гэж ээждээ хэлжээ.
Хүү энэ үйлдлээс болж сэтгэцийн гүн хямралд орсон гэдгийг хүүгийн ээж хэлж байна. Түүнчлэн "КFC"-гийн үйлчлэгч болон удирдлагууд энэхүү ёсзүйгүй шйлдэлдээ хүү, хүүгийн ар гэрийнхнээс нь уучлалт гуйгаагүй гэнэ.
Хэрэв гадаад үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниуд үйлчлүүлэгчтэйгээ ёс бус харьцсан, тухай үйлчлүүлэгчийг хохироосон бол уучлалт гуйж, сэтгэл санааны нөхөн төлбөр олгодог.
Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүнд алагчилж үйлчилсэн Улаанбаатарын "КFC"-гийн сүлжээ энэ үйлдэлдээ огтхон санаа зовохгүй байгаа бололтой.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үйлчилдэггүй "КFC"-ийг холбогдох байгууллагууд нь анхааралдаа авч арга хэмжээ авахыг олон мянган үйлчлүүлэгчийн өмнөөс аминчлан хүсч байна.