Б.Долгорсүрэн: 60 нас төгсгөл биш, миний хувьд эхлэл
2018/04/11
Үлгэр дууриалал болсон нэгэн сайхан эмэгтэйн зураг олон нийтийн сүлжээнд хурдацтай тархаж байгаа. Энэ орчлонд амьдарсан насны тоо хүний хүсэл тэмүүлэлд өчүүхэн ч саад болж чадахгүй гэдгийг тэрээр өөрийн биеэр баталж, эрүүл амьдрах, мөрөөдөл, зорилготой байхын сайхныг үлгэрлэн үзүүлж байгаа билээ. Өдгөө 61 настай орчуулагч, багш мэргэжилтэй Б.Долгорсүрэнг “Зууны мэдээ” сонины “Хүмүүс” буландаа онцолж байна.
–Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би герман хэлний орчуулагч мэргэжилтэй. 45 дугаар сургууль, Хөгжим бүжгийн коллеж, ШУТИС-д багшилж байсан. Дөрвөн хүүхэдтэй. Том охин 40, бага нь 30 настай. Гурван ач, зээтэй. Дөрвөн хүүхэд гаргасан болохоор 50 насандаа тэтгэвэрт гарсан. Түүнээс хойш англи, орос, герман хэлийг гэрээрээ хүүхдүүдэд зааж байна. Аав, ээжээсээ наймуулаа. Би зургаа дахь хүүхэд нь. Хоёр ах, нэг дүүгээ алдаад одоо тавуулаа болжээ.
–Хүмүүс таны зургийг хараад, насыг чинь сонсоод гайхаж байна. 61 насандаа биеэ ийм сайхан авч явна гэдэг бахархмаар зүйл. Зарим хүн таныг гадаадад амьдардаг, тайван стрессгүй орчинд байдаг биз гэж ярьж байсан?
-Монголдоо л байгаа шүү дээ. Би аялах дуртай, гадаадад сурч байсан. Гэхдээ нэг жилээс илүү байж чаддаггүй юм. Монгол дуугаа сонсохоор л нулимс цийлэгнэдэг. Тэгж л их нутгаа санадаг. Өөр улсад амьдрах тухай хэзээ ч бодож байсангүй. Хүний л амьдрал хойно бүдэрч явсан үе бий. Тэр үеийнхээ стресс, дарамтнаас өөрийгөө салгахын тулд гадаадад хэсэг байсан. Тэнд хүмүүс нь маш тайван болохоор аяндаа өөрийгөө тайвшруулж чадсан. Харин монголчууд хатуужилтай хүмүүс. Энэ их хар мэдээлэл, хүнсний аюулгүй байдал, агаарын бохирдол дунд тэвчээртэйгээр амьдарч чадаж байна. Өөр орны хүмүүс энд ирээд амьдарч чадахгүй л болов уу.
–Залуу байхад насаараа гоёчихож байна. Харин таны насанд сайхнаараа байхын тулд илүү их хичээл зүтгэл хэрэг болно байх. 60 насанд биеэ сайхан авч яваагийн тань нууц нь юу вэ?
-Хүн ер нь өвдөхөөрөө л өөртөө анхаарч эхэлдэг юм байна. Би хоёр жилийн өмнө бамбайн хорт хавдар авахуулах хагалгаанд орж байсан. Тухайн үед хүүхдүүд, ах, эгч, дүү нар минь намайг тойроод зогсчихсон, бүгд л санаа зовж байсан. Тэр үед “Би нээрээ арай ч ингэж болохгүй шүү. Үхэж болохгүй юм байна. Хүүхдүүд минь яах билээ” гээд олон юм бодогдсон. Урт удаан наслахын тулд эрүүл л байх хэрэгтэй. Эрүүл байвал ядаж гэрийнхэндээ ч төвөг болохгүй юм байна гэдгийг ойлгосон гэх үү дээ. Эрүүл байхын тулд яах ёстойг надаар хэлүүлэлтгүй бүгд мэддэг байх. Өнөөгийн нийгэмд ус, агаар шиг хэрэгтэй болсон хөдөлгөөн хийж, эрүүл хооллох хэрэгтэй. Миний хувьд иогоор хичээллээд гурав орчим жил болж байна. Нурууны өвдөлтийг бүрмөсөн мартсан. Бас салса бүжиглэх дуртай. Одоо нийтийн бүжгийн үндсэн 17 хөдөлгөөнийг сурах гэж байгаа. Хоол хүнсэндээ аль болох цагаан гурил, цагаан будаа хэрэглэхгүй, хар гурил, оливийн тос зэргийг хэрэглэхийг хичээж байна. Мэдээж хүн л юм хойно, цаг тутамд өөрийгөө хүчлээд байхгүй л дээ. Аль болох өөрт тааламжтай, дуртай зүйлээ дурлан хийх гэж хичээж явна.
–Магадгүй, та залуу насандаа цаг хугацаа алдсан гэж боддог уу?
– Тэгж боддоггүй. Яагаад гэвэл би эцэг эх, үр хүүхэд, ах дүүгийнхээ хэнийг ч орхидоггүй, бүгдэд нь туслахыг хичээдэг, цаг заваа зориулдаг байсан. Тиймээс өнөөдөр би цаг алдсан гэж бодохгүй байгаа. Амьдрал минь тийм хөнгөн, дардан байгаагүй. Багыгаа хоёр настай байхад нь нөхрөөсөө салаад ганц бие ээжийн амьдралаар амьдарсан. Хүүхдүүдээ сайхан өсгөхийн тулд хичээсэн, тэмцсэн. Заяаны ханиа буруу сонгосон нь миний алдаа байсан. Гэхдээ энэ амьдралд заяагаа холбосон хосууд нэгэн бие болдог гэж үнэн юм шиг байна. Хэдийгээр хамтын амьдрал нь салсан ч бие сэтгэл нь салж өгдөггүй юм байна. Харвалт өгөөд хэвтэрт байгаа нөхрөө байнга эргэж тойрдог. Одоо хүүхдүүд минь хувиараа ажил эрхлээд бүгд биеэ даачихсан. “Ээждээ тусалчих юмсан, дараа болохгүй юмсан” гэсэн хандлагатай болсон. Тэгэхээр миний санаа зовох зүйл хөнгөрчихөж байгаа юм. Тиймээс цаг хугацаа алдсан гэж огтхон ч боддоггүй. Харин ч одоо л миний өөртөө цаг гаргах хамгийн сайхан үе гэж хүлээн авч байна. Аливаа зүйлийг хийхэд хэзээ ч оройтдоггүй гэдгийг ойлгосон. Би тэтгэвэрт гарчихсан гээд үхэх өдрөө хүлээгээд суух уу. Үгүй шүү, 60 нас гэдэг хөгшин нас биш. Хүн 60 хүрээд ухаардаг, 61 хүрээд үхдэг гэдэг билүү. Минийх харин эсрэгээрээ болж байх шиг байна. Амьдрал одоо л эхэлж, улам л тэмүүлэлтэй болж, хийхээр төлөвлөсөн олон зүйл толгойд минь байна даа.
“Би аав, ээжээсээ наймуулаа. Би зургаа дахь хүүхэд нь. Хоёр ах, нэг дүүгээ алдаад одоо тавуулаа болжээ”
–Ирээдүйн зорилгоосоо бидэнтэй хуваалцаач?
-Би сургалтын төвтэй болмоор байна. Тэндээ зах зээлийн үнээс маш хямдаар хүүхдүүдэд хичээл заамаар байна. Энэ бол миний ойрын зорилго. Тэр сургалтын төв ашгийн бус байх болно. Бас иогоор сайн хичээллэж байгаад өөрөө багш болмоор байна. Одоо нэг жил хичээллээд иогийн багшийн сургалтад сууж болно гэсэн. Бас нэг гоё мөрөөдлөө хэлэх үү. Загварын шоу зохион байгуулж, өөрөө загварыг нь өмсөөд тайзан дээр алхмаар байна. Миний охин хувцас дизайны чиглэлээр өөрийн брэндээ гаргахыг хичээж байгаа. Би дэмжиж байгаа, загвараас нь өмсөөд алхахыг нүдэндээ төсөөлөөд мөрөөдөж эхэлсэн. Би ер нь их мөрөөдөмтгий л дөө.
–Таны бодлоор хүний амьдралын гол зорилго, үнэт зүйл юу вэ?
-Энэ амьдралд өөрийнхөө дуртай, хүссэн зүйлээ л хийх хэрэгтэй. Мөрөөдөлтэй, зорилготой байх хэрэгтэй. Гэхдээ амьдралд дасан зохицох, хөрвөх чадвар сайтай байх ёстой. Том зорилго тавьчихаад, ямар нэг шалтгаанаар түүндээ хүрч чадахгүй бол шаналаад суугаад байх шаардлагагүй. Харин тухай бүрт нь нөхцөл байдлаа мэдрээд өөрчлөөд явах хэрэгтэй. Миний боддог ганц зүйл бол зөв л явбал бүх юм болно. Бусдад муу зүйл хийхгүй, нэгнийгээ дэмжиж туслаад явахад алдах зүйл байхгүй. Удахгүй бүх зүйл сайхан болно гэдэгт итгэдэг.
Б.Солонго
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
сс · 2018/04/12
Црглог сайхан юмаа. Баяр хүргэе. Амжилт.
ЗОЧИН · 2018/04/12
ЗӨВ Л ЗӨНӨХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ. ДАШЗЭВЭГ ЯАЛАА?
Zochin · 2018/04/12
Goy bn . Manaihan biye haysan huuhnuud maan surgamj avaad ulam l goy bolohiin tuluu ene saihan emegtei shig bh heregtei shu!Uuruu uuriiguu haraad saihnaa mederch surah heregtei.Manaid nasandaa tohirohgui hugshruud bdg bolhoos busad orond 60 tai hun gedeg Goy zaluuhan nas shuu dee.USA d bol buur ch zaluu.Saihan emegtei az jargal setgeliin jargal huseye
Zochin · 2018/04/12
Goy bn . Manaihan biye haysan huuhnuud maan surgamj avaad ulam l goy bolohiin tuluu ene saihan emegtei shig bh heregtei shu!Uuruu uuriiguu haraad saihnaa mederch surah heregtei.Manaid nasandaa tohirohgui hugshruud bdg bolhoos busad orond 60 tai hun gedeg Goy zaluuhan nas shuu dee.USA d bol buur ch zaluu.Saihan emegtei az jargal setgeliin jargal huseye
Zochin · 2018/04/12
Goy bn . Manaihan biye haysan huuhnuud maan surgamj avaad ulam l goy bolohiin tuluu ene saihan emegtei shig bh heregtei shu!Uuruu uuriiguu haraad saihnaa mederch surah heregtei.Manaid nasandaa tohirohgui hugshruud bdg bolhoos busad orond 60 tai hun gedeg Goy zaluuhan nas shuu dee.USA d bol buur ch zaluu.Saihan emegtei az jargal setgeliin jargal huseye
зочин · 2018/04/11
ямар сайхан эмэгтэй вэ, сайхан зөв бодолтой, сайхан энергитэй хүн юм. Энэ насанд ийм сайхнаараа байна гэхээр зарим атаач улс бүр үхэх нь ээ. Сайн сайхан зүйлд баярлаж, хүлээн зөвшөөрье л дээ бүгдээрээ
Зочин · 2018/04/11
эргүү шээс минь хол очиж хуц
Зочин · 2018/04/11
насандаа намбагана,60 гарсан жаравгар чавганц аа
Манкир · 2018/04/11
шаачих юм сан.яая даа байз
Зочин · 2018/04/11
Ямар сайхан энергитэй хүн бэ