Өчигдөр амьгүй ураг гудманд хаясан тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Энэ дагуу шалгахад СХД-ийн 23-р хороо “Хангайн 30-р гудамжны дугуй засварын ард ураг хаячихсан  байжээ.  Амьгүй  болсон ураг нь  50 см урт, баруун гар, цээж, хэвлийн хэсэг амьтанд идэгдсэн хүйс тодорхойгүй байгаа юм.

Тиймээс энэ хэргийг харсан үзсэн хүн цагдаагийн байгууллагад мэдээлэл өгнө үү.