Шүүх хохирохоос өөр төрлийн ял түлхүү хэрэглэжээ
2018/04/12
Монгол Улсын хэмжээнд 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар 3043 хүн анхан шатны шүүхээр ял шийтгүүлсэн нь өмнөх оны 1 дүгээр улиралтай харьцуулбал 1129 хүнээр буюу 59 хувиар өссөн үзүүлэлт юм. Ял шийтгүүлсэн хүнээс 12.8 хувь буюу 390 нь эмэгтэй, 4.9 хувь буюу 148 нь өсвөр насны хүн байна.
Шүүхээс оногдуулсан ялын төрлөөр авч үзвэл хорих ялаар 931 хүн, торгох ялаар 1590 хүн, нийтэд тустай ажил хийлгэх ялаар 452 хүн тус тус ял шийтгүүлж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг 72 хүнд, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 1 хүнд тус тус хэрэглэжээ. 392 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 74 хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна. Шүүхээс хорих ял оногдуулсан хүний тоо 38.1 хувиар буурсан бол торгох ял оногдуулсан хүний тоо 22.1 дахин, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хүний тоо 2.1 дахин тус тус өссөн байна. Түүнчлэн шүүхээс 2018 оны 1 дүгээр улиралд нийтэд тустай ажил хийлгэх ялаар 452 хүнийг шийтгэсэн бол өмнөх оны мөн үед албадан ажил хийлгэх ялыг 107 хүнд оногдуулж байсан байна.
Дээрх тоон үзүүлэлтүүд Улсын шүүх хорихоос өөр төрлийн ялыг түлхүү хэрэглэх болсон эерэг хандлагыг харуулж байна. Цагдан хорьсон этгээдийн тоо 59.8 хувиар буурсан бол, цагдан хорихоос татгалзсан хүний тоо 10.1 хувиар буурсан байна.