Алжирт нисэх онгоц осолдсоны улмаас 257 хүн амиа алджээ
2018/04/12
Алжирын нийслэлээс баруун өмнөд зүгт 30 км зайтай орших газарт лхагва гарагт буюу өчигдөр цэргийн нисэх онгоц осолдсоны улмаас 257 хүн амиа алдсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.
Уг нисэх онгоц нь орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөөний 8:00 цагт хөөрснийхөө дараахан осолдсон байна.
Алжир улсын БХЯ өчигдөр орой мэдэгдэл хийхдээ "Амиа алдсан хүмүүсийн 247 нь армийн алба хаагчид болоод тэдний гэр бүлийнхэн бол 10 нь нисэх багийн гишүүд" гэжээ. Энэ нь тус улсын түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн нисэх онгоцны осол болж байна.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг