Ч.Сайханбилэг цагдан хорионы хуралд цахимаар оролцож байна
2018/04/12
Яг одоо Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Монгол улсын 28 дахь Ч.Сайханбилэгийг 30 хоног цагдан хорих эсэхийг хэлэлцэж байна. Түүнийг “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан цагдан хориод байгаа.
Ч.Сайханбилэгийг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчлан, мөрдөн өчигдөр яллагдагчаар татан, цагдан хорих саналаа Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байна.
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд болж буй цагдан хорионы шүүх хуралд Ч.Сайханбилэг онлайнаар оролцож байгаа юм.
Түүнийг цагдан хорионы хурлын дараагаар Монгол улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баярыг цагдан хорих эсэхийг мөн хэлэлцэх болно. Бид цагдан хорионы шүүх хурлын талаар бид эргэн мэдээлэх болно.