Индонезид нэг сарын дотор 100 хүн архины хордлогоор нас барлаа
2018/04/12
Индонези улсад сүүлийн нэг сарын хугацаанд хуурамч архинд хордож 100 хүн нас барсан байна. Учир нь лалын шашинтай тус улсад архи өндөр үнэтэй байдаг бөгөөд иргэд хямд архи худалдан авч хордох тохиолдол бүртгэгдэж байгаа нь энэ юм.