Нийтийн тээврийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо
2018/04/13
Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/305 дугаар захирамжаар дөрөвдүгээр сарын 16-ны өдрөөс Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 08:00 минут болгосонтой холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт орж байна.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/305 дугаар “Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай” захирамжаар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг өглөө 8:00 цаг болсонтой холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт дараах өөрчлөлт хийгдэж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээний бүх чиглэл өглөөний 6:45 цагт эхний автобус хөдлөхөөр төлөвлөгдсөн байдаг бөгөөд дээрх зохицуулалттай холбогдуулан хот орчмын болон алслагдсан 17 чиглэлд өглөөний эх авалтын цагийг 5-10 минутаар урагшлуулах зохицуулалт хийгдлээ. Үүнд:
Д/Д Чиглэлийн нэр Эцсийн зогсоолын нэр Эцсээс хөдлөх цаг
1 ХО:5 “Налайх-Зүүн 4 зам-МУБИС” Налайх 6:20
2 Ч:3“Зүүнсалаа-Халдвартын эмнэлэг” Зүүн салаа 6:37
3 Ч:13“Тахилт-Саппоро-3-рэмнэлэг” Тахилт 6:40
4 Ч:14 “Нарангийн гол-10-р хороолол” Нарангийн гол 6:40
5 Ч:15 “Нисэх -Сонсголон- 5 шар- 3-р эмнэлэг” Нисэх 6:40
6 Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис Соосэ-Далангийн зам” Шадвилан 6:38
7 Ч:28 “Сэлх- 7 буудал- Ард кино театр” Сэлх 6:40
8 Ч:29 “Сэлбэ амралт-МУБИС-Вокзал” Сэлбэ 6:36
9 Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз” Улиастай 6:39
10 Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан” Гачуурт 6:34
11 Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжигарав худалдааны төв” Нарангийн гол 6:40
12 Ч:59 “ХМК-Офицеруудын ордон” ХМК 6:38
13 ХО:2 “Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв” Шарга морьт 6:40
14 ХО:3 “Гордок-Дүнжингарав худалдааны төв” Гордок 6:30
15 ХО:6 “Өлзийт хороолол-120 мянгат” Түргэний гол 6:30
16 ХО:7 “Туул тосгон- Биокомбинат- 120 мянгат” Туул тосгон 6:40
17 ХО:9 “Биокомбинат- Сонсголон – 5 шар” Биокомбинат 6:40
Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 937 их, дунд багтаамжийн автобус, троллейбус үйлчилж байгаагаас өглөө 7:00 цагт 298 автобус буюу 32% , 7:30 цагт 730 автобус 78%, 8:00 цагт 897 автобус 96%, 8:30 цагт 925 автобус 99% үйлчилгээнд ажиллаж байхаар даалгавар төлөвлөгдсөн болно гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.