“Шулаач” махны ченжүүдэд хариуцлага тооцдог тогтолцоотой болмоор
2014/01/16
Сар шинийн баяр дөхөж байгаа энэ цаг үед эрэлт, нийлүүлэлт нь эрс нэмэгдэж байгаа хүнсний гол нэрийн бараа бол мах. Тэгвэл энэ цаг үед махны үнэ нэмэгдсээр байна. Тодруулбал 2014 оны 1-р сарын 8-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 8.9 хувь, үхрийн ястай мах 7.0 хувь, үхрийн цул мах 7.2 хувь, адууны мах 9.4 хувь, ямааны мах 8.9 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхоос хонины ястай махны үнэ 2.3 хувь, үхрийн ястай мах 4.2 хувь, үхрийн цул мах 2.6 хувь, адууны мах 1.5 хувь, ямааны мах 0.9 хувиар өсчээ. 2014 оны 1-р сарын 8-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7580 төгрөг, хонины цул мах 7450 төгрөг, үхрийн /ястай/ мах 8350 төгрөг, үхрийн цул мах 9840 төгрөг, адууны мах 6660 төгрөг, ямааны мах 5650 төгрөгийн үнэтэй байгаа.
Энэ нь хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс мах хамгийн их өсөлттэй байгааг илэрхийлж байгаа юм.
Малчид нэг кг үхрийн махыг ченжүүдэд 4000-5000 төгрөгөөр худалдаалдаг. 4000-5000 төгрөгөөр худалдан авсан махаа ченжүүд харин 5500-6000 төгрөгөөр Дэнжийн мянгад байрлах Хүчит Шонхор захын худалдаачдад зардаг байна. Харин “Хүчит шонхор” худалдааны төвийнхөн 5500-6000 төгрөгөөр авсан үнэн дээрээ 2000 төгрөг нэмдэг. Өөрөөр хэлбэл үхрийн мах нэг кг нь өнөөдөр 8000 төгрөгийн ханштай байна. Үүн дээр зарим нэг жижиглэнгийн худаладаачид үнэ нэмж зарсаар хэрэглэгч 8000-10 0000 төгрөгөөр нэг кг махыг авч байна.
Харин Хүчит шонхор худалдааны төвийн гадна махны үнэ арай татуу байдаг. Учир нь ченжүүдэд махаа зараагүй, нэг кг махыг 5000 төгрөгөөр бус 6000 төгрөгөөр зарахыг хүссэн малчид захын гадна махаа зардаг. Ченж, жижглэнгийн худалдаачдаас бус шууд малчдаас авч байгаа болохоор тэр.
Энэ бол багцаалдан хэлж байгаа ерөнхий дүн. Тэгвэл Хүчит шонхор худалдааны төвд махны үнэ өдөрт хэд хэдэн удаа хэлбэлздэг. Тодруулбал өглөө мах шинээрээ байдаг учраас өндөр үнэтэй байдаг гэнэ. Өглөө шинэхэн байсан мах нь цаг өнгөрөх бүрт ханш нь буурсаар орой болоход үндсэн үнээсээ 1000 орчим төгрөгөөр буурдаг аж. Өөрөөр хэлбэл үдээс хойш махны үнэ өглөөнийхөөс дунджаар кг тутамдаа 500 төгрөгөөр хямдардаг. Учир нь худалдаачид болон ченжүүд өглөө бүр шинэ мах авахын тулд өмнөх өдрийнхөө махыг дуусгасан байх ёстой. Хэрвээ авсан махаа өдөртөө борлуулж амжихгүй бол бөөний үнээр шууд цайны газруудад зардаг байна.
Харин амралтын өдөр бүл үнээ шууд л нэмдэг. Учир нь нийслэлчүүд амралтынхаа өдрөөр л мах авахаар худалдааны төвийг зорьдог. Тиймээс үнийг хүссэн хэмжээгээрээ үгсэн хуйвалдаж байгаад л нэмчихдэг.
УИХ-ын гишүүн Х.Баттулга “Мах Импекс”-ийн эзэн, Ерөнхий сайд Н.Алтанхуяг л гэхэд “Мах экспорт” компанийг эзэмшдэг, УИХ-ын гишүүн Д.Батцогт Махны холбооны тэргүүн. Уг нь эдгээр нөхөд наймаа, ажлаа бодоод махны үнийг тогтвортой байлгахад анхаарч болмоор. Тэгтэл өнөөдөр хүсэлгүй нь дэндээд анхаарахгүй байгаа юм болов уу даа гэх сэтгэл хаа нэг төрөх.
Жилд нэг хүн дунджаар 84 кг мах хүнсэнд хэрэглэх шаардлагатай гэсэн Эрүүл мэндийн сайдын зөвлөмж хүртэл гарсан байдаг. Энэ тооцоогоор бол нийслэл дэх нэг сая гаруй хэрэглэгчдэд дунджаар 86-90 мянган тонн мах шаардлагатай гэсэг үг. Тэгэхээр энэ хэрэглээг бодоод Засгийн газар, ШӨХТГ, Махны холбоо анхаарал хандуулан “Шулаач” махны ченжүүдэд хариуцлага тооцдог тогтолцоотой болчихмоор байгаа юм.
Өөрөөр хэлбэл нэгэнт эрэлт нь тодорхой зах зээлд үнийг өсгөж өөрийнхөө халаасыг зузаатгаж, өрөөлийг шулах шаардлага уг нь байхгүйг ченжүүдэд мэдрүүлэх цаг болсон гэдгийг онцолмоор байна.
Хүн амаасаа хэд дахин малтай байж махаа ингэж өндөр үнээр авна гэдэг үндэсний эмгэнэл шүү...
А.Баярмаа
zochin · 2015/10/30
huduunuus mah avchirch borluulah geheer shonhor zahiin hashaaruu oruulahgui mahnii chenjuud ni hajaanii gadnaas hymdhan avdag iim hugiin togtoltsootoi baij bolmoorgui baina mal mallaj baigaa humuus dund ni hohirch baina tiimdee ch huduu mal mallahaas halshirch hotruu orj ireh bolson ene nuhtsul baidliig tsaash ni damjuulj uguuch malchdiin garaas shuud mahaa avch idej baival hen hend ni heregtei baih daa tegeed bas bolomjiin unetei. chenj geed nereltsen shulaachinguudiig bolimoor baina
Зочин · 2014/01/18
ХҮЧИТ шонхор захад мах жижиглэн зардаг хүмүүс хэтэрхий **************** үнийг нэмж байна хүмүүсээ та нар хүчит шонхор захад мах цесна гурил хямд гэж бодоод очиж байгаа бол тэр худлаа шүү харин ч хар хорин болон бусад супер марктуудад хямд байгааг явж үзсэний хувьд зөвлөж байна ж нь цесна хүчит шонхорт 20000 номин хар хоринд 18000 үхрийн шулаа хүчит шонхорт 10300 шинэ махны хувьд хэлж байна хар хоринд ,8800 гэх мэт мэргэн ухаандаа тунгаадаа
Зочин · 2014/01/17
chenj gedeg suljeeg bhgui bolgochihvol bolno sh dee deerees ni ene zahuudiin turees heterhii undur unetei nen turuund ene,,, huchit shonhor,,, zah turees undur bval hun yumaa untei l zarna shdee ene zahiin hunsnii baraa delguuriin une 2 yag adilhan turees undur yum chin unetei blgyu yaahav
Зочин · 2014/01/17
яг энэ асуудал дээр чинь л монголчууд нэгдмээр байгаа юм. Хүний тооноосоо хэд дахин их мал сүрэгтэй байж ингэж болохгүй л байхгүй юу.
Зочин · 2014/01/17
Unen shudee mah heterhii unetei mal aj ahuin oron bj mahaach avch idej cha