НӨАТ-ын урамшууллын тохирол өнөөдөр болно
2018/04/15
НӨАТ-ын урамшууллын 2018 оны 4 дүгээр сарын сугалааны тохирол өнөөдөр буюу энэ сарын 15-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явна.
Иргэн та 2018 оны 3 дугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамран азтан болох боломжтой.
НӨАТ-ын урамшууллын системийн дагуу иргэд худалдан авалт хийсэн үнийн дүнгийнхээ хоёр хувийг буцаан авч, Ebarimt.mn сайтад бүртгүүлсэн баримтаараа сугалаанд оролцох болсон билээ.