АНУ-ын экс тэргүүн хатагтай Барбара Буш нас барлаа
2018/04/18
АНУ-ын 41 дэхь Ерөнхийлөгч Жорж Бушийн гэргий Барбара Бушийн бие сүүлийн чилээрхэж хэд хэдэн удаа эмнэлэгт хүргэгдээд байсан юм. Тэрээр өнөөдөр 92 насандаа барсан байна.
Түүний хүү, АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Буш: “Амьсгал хураах хүртлээ ээж минь бидэнтэй хамт инээлдэж байсан. Барбара Бушийн хүү болж төрсөн би азтай хүн. Манай гэр бүл таныгаа үгүйлэн санах болно. Залбирсан та бүхэнд баярлалаа, сайн сайхан бүхнийг хүсье” гэдгийг хэлсэн байна.
1989-1993 онд АНУ-ын тэргүүн хатагтай байсан Барбара Буш өнгөрсөн 01-р сард нөхөр Жорж Буштай гэрлэсний 73 жилийн ойгоо тэмдэглэж байсан юм.