/Зураг: 1917 онд байгуулагдсан сургуулийн хичээлийн байр одоо/


Богд хаант Монгол Улсын анхны бага сургууль 1917 онд Сайн ноён хан аймгийн Сэцэн чин вангийн хошуу буюу Одоогийн Архангай аймгийн Их тамир сумын нутагт Хан- Өндөрийн хийдэд үүссэн байгуулагдаж байжээ.

Анх монгол бичгийн тэнхим нэртэйгээр үүсгэн байгуулсан бөгөөд 1918 онд анхныхаа төгсөлтийг хийснээр Хан-Өндөрийн бага сургууль байгуулагдсан оныг түүх бичигт 1918 оноор бичиж үлдээсэн байдаг.

Тухайн үеийн сэхээтнүүд энэ сургуульд “А” үсэг заалгаж байсан түүхтэй. Анхныхаа төгсөгчиддөө “ Номын багш” хэмээн батламж олгож, аймаг хошууд руу бичиг үсэг үсэг заах их үйлсэд илгээж байжээ.