“Бяцхан мисс” ОУХБ-ын амжилтын буухиа үргэлжилсээр
2018/04/20
БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан "Luxury Brand Model Awards" Олон Улсын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн урилгаар оролцсон Батхүү багштай "ЭМИ- G“ хамтлаг Бүжгийн төрөлд Гранпри шагналын эзэд болжээ.
Мөн Загварын төрлөөр :
Түмэннастын Хонгорзул Топ-3 болж Солонгос улсын алдарт "Hug" брендын нүүр царай 5000000 вонны эрхийн бичиг
Энхтайваны Энхрийлэн Топ - 6 болж " Шилдэг топ модель" номинацын эздээр тус тус шалгарлаа.
Бидний хойч ирээдүй болсон Монгол хүүхдүүд хичнээн авъяаслаг, чадварлаг юм бэ. Тэднээрээ бахархахгүй байхын арга алга.
Үр хүүхдүүдийнхээ төлөө үргэлж бат зогсож байдаг тэдний гэр бүлийхэн, үргэлж тэдэнд боломжыг олгож байдаг "Бяцхан мисс" ОУХБ-ын тэргүүн хатагтай Э.Оюунтунгалаг болон тэднийг хариуцан бэлтгэсэн багш Х.Батхүү нартаа баяр хүргье.