40 тонны чингэлэг унагааж, таван хүн гэмтээсэн хэргийг шийдвэрлэжээ
2018/04/23
Өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүргийн VII хороо, Баянхошуунд ачааны машины жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас 40 тонны чингэлэг “Тоуоtа Рrius” маркийн машин дээр унасан ноцтой осол гарсан билээ.
Ослын улмаас зорчигч 3 настай Б, 15 настай Б, 7 сартай Г нарын эрүүл мэндэд хүнд хүндэвтэр, жолооч М-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэжээ.
Шүүхээс том тээврийн хэрэгсэл жолоодож явсан М.Болдбаярт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээр хасч,хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна.
Насанд хүрээгүй хохирогч нарын төлөөлөгч, хохирогч Д.Мөнхбаатар, Ч.Баасанжаргал нар нь тус хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, эд хөрөнгөд учирсан хохирол гэж 19 сая төгрөгийн төлж барагдуулжээ.