МЭДЭГДЭЛ
2018/04/24
МЭДЭГДЭЛ
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ
СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГА Г.ГАНТӨМӨР ТАНАА
Зууны мэдээ сонины (www.zms.mn) 2018 оны 04-р сарын 09-ий дугаарт “Стандарт, Хэмжил Зүйн Газрын удирдлагаас зарим сайт уучлалт гуйжээ” гэсэн гарчигтай нийтлэлд “удаа дараа Стандарт, Хэмжил Зүйн Газрын нэр бүхий албан хаагчдын нэр төр, алдар хүнд алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ нийтлэл гаргасан www.dorgio.mn сайт болон худал мэдээлэл тараасан этгээд /Б.Ариунаа/” хэмээн дурджээ.
Dorgio.mn сайт нь хэн нэгний захиалгаар, төлбөртэй мэдээ, нийтлэл гаргадаггүй бөгөөд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой мэдээллийг эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үйл ажиллагаагаар олж авч, баримт нотолгоон дээр үндэслэн нийтэлдэг юм.
Стандарт, Хэмжил Зүйн Газрын дарга Г.Гантөмөртэй холбоотой нийтлэлүүдийг мөн л өөрсдийн олж авсан баримт, нотолгоон дээр тулгуурлан гаргасан. Тухайлбал,
Хуурамч гэрчилгээ /үнэт цаас/, тамга тэмдэг болохыг нь тогтоосон Шүүхийн Шинжилгээний Үндэсний Төвийн дүгнэлт, тэдгээрийг анх илрүүлж, цаашид хууль хяналтын байгууллагад шалгуулах нь зүйтэй хэмээн дүгнэлт гаргасан ажлын хэсгийн дүгнэлт, хуурамч гэрчилгээнүүдийн зарим эх хувь,
Гэмт хэргийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж улсад учруулсан хохирлыг тогтоолгож, хэргийг шалгуулах ёстой байтал хэргийг нуун дарагдуулсан СХЗГ-ын дарга Г.Гантөмөрийн үйлдэл (тухайн үед цагдаагийн байгууллагад энэ хэрэгийг шалгуулахаар СХЗГ-аас ямарч өргөдөл, гомдол ирээгүй),
Иргэн Б.Ариунаагийн гаргасан гомдол, мэдээллийн дагуу Авлигатай Тэмцэх Газраас Стандарт, Хэмжил Зүйн Газрын дарга Г.Гантөмөр болон нэр бүхий албан хаагчдад үүсгэсэн 180200028 дугаартай эрүүгийн хэрэг (энэ хэрэг өнөөдрийн байдлаар эцэслэн шийдэгдээгүй, хуулийн байгууллага дээр явж байгаа),
Төрийн өмчийн автомашиныг Стандарт, Хэмжил Зүйн Газар ашиглаж байгаад осолд оруулснаас хойш хагас жил гаруй хугацаанд айлын хашаанд байлгаж байгаа (энэ автомашин нь Стандарт, Хэмжил Зүйн Газрын нэр дээр биш өөр төрийн байгууллагын нэр дээр байдаг),
Стандарт, Хэмжил Зүйн Газар нь төрийн албан хаагчийн сул орон тоон дээр нөөцөд байгаа боловсон хүчнүүдийг авахын оронд тэтгэврээ тогтоолгоод, тэтгэмжээ авчихсан Ц.Энхбаатар гэгчийг ажиллуулж байгаа
гэх мэтчилэн бүгд баримттай мэдээллүүд юм.
Ийм байтал худал мэдээлэл тараасан хэмээн гүтгэж байгаа энэ үйлдэл нь www.dorgio.mn сайт болон иргэн Б.Ариунаагийн нэр хүндэд халдаж, хэвлэлийн эрх чөлөө, хуулийн байгууллагын хэрэг шалгах ажиллагаанд нөлөөлөх оролдлого тул манай сайт цагдаа, шүүхийн байгууллагад гомдол гаргах болно.
Зууны мэдээ сонины нийтлэлд дурдагдсан СХЗГ-ын ХХШБГ-ын дарга Б.Ариунаа нь ажлын хариуцлага алдаж ажлаасаа халагдсан биш харин Стандарт, Хэмжил Зүйн Газрын дарга Г.Гантөмөр болон нэр бүхий албан хаагчдыг 2017 оны 10-р сарын 30-ны өдөр Авлигатай Тэмцэх Газарт шалгуулахаар гомдол гаргаж, нотлох баримт, мэдээллүүдийг өгч, төрийн албан хаагчийн болон иргэний үүргээ биелүүлснийхээ төлөө 2017 оны 12-р сарын 01-ны өдөр Стандарт, Хэмжил Зүйн Газрын дарга Г.Гантөмөрийн тушаалаар ажлаасаа халагдсан юм.
Ийм ч учраас иргэн Б.Ариунаа нь хууль бус тушаал гаргасан СХЗГ-ын дарга Г.Гантөмөрийг шүүхэд өгөөд байна.
СХЗГ-ын дарга Г.Гантөмөр та өөрийг чинь Авлигтай Тэмцэх Газарт шалгуулахаар өгсөн төрийн албан хаагч бөгөөд байгууллагынхаа Үйлдвэрчний Эвлэлийн Хороон даргын сонгуульт ажилтай албан хаагчаа баримт нотолгоогүй зүйлээр гүтгэн, өөрийн эрх мэдлээ ашиглан сарын хугацаанд ажлаас нь халж мөн түүнийг худал, төлбөртэй мэдээлэл тараагч, ёс зүйгүй этгээд хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр доромжилсноо шүүхийн өмнө хэрхэн тайлбарлахыг бид тухай бүрд нь сурвалжлах болно.
Монголд албан тушаалтнуудын хэргийг мэдээлсэн иргэд хохирч байгаагийн нэг жишээ нь энэ юм. Авлига, албан тушаалтнуудыг гэмт хэргийн гэрч, мэдээлэгчийг хамгаалах асуудлыг Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулга нар анхааралдаа авах цаг нэгэнт болжээ.
Стандарт, Хэмжил Зүйн Газрын дарга Г.Гантөмөртэй холбоотой эрүүгийн гэмт хэргийн шинжтэй нотлох баримтуудыг хуулийн байгууллагад өгч шалгуулах болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна.
Зочин · 2018/04/24
Гантөмөр одоо зайлаа
Зочин · 2018/04/24
Iim hulgaichuudiig turuus zailuulaachee
Зочин · 2018/04/24
Gantumur gej uhaan muutai, deer banzal, avilgalch nuhur bdag yum
Зочин · 2018/04/24
Gantumur gej uhaan muutai, deer banzal, avilgalch nuhur bdag yum
Аймар · 2018/04/24
Аймар гар бн энэ Гантөмөр. Энэ малд хууль үйлчилдэггүй юм бхдаа. Шонд өлгөж шоронд хатаа
Аймар · 2018/04/24
Аймар гар бн энэ Гантөмөр. Энэ малд хууль үйлчилдэггүй юм бхдаа. Шонд өлгөж шоронд хатаа
пөөх · 2018/04/24
энэ чинь харин догь гар уу?гүй юу? Атаархчихлаа.бна хөөе.
Зочин · 2018/04/24
Гантөмөр дарга өнөржаргалтай нийлж их муухай юм хийж байгаа. Ингэж улсын мөнгө идэж байгаад удахгүй нэг нь тэтгэвэртээ нөгөөх нь гадаадруу гараад явна гэж бодож байгаа. Энэ хоёрыг эртхэн барьж хорих хэрэгтэй.

Мунсан · 2018/04/24
Стандарт хэмжил зүйн газар даргаасаа эхлээд олон авилгачидтай даа. Гантөмөр зайлж байж энэ газар цэвэр болно
Мунсан · 2018/04/24
Стандарт хэмжил зүйн газар даргаасаа эхлээд олон авилгачидтай даа. Гантөмөр зайлж байж энэ газар цэвэр болно
Зочин · 2018/04/24
Gantumur tegne tegne. Hogiin gar bgaa yum
Зочин · 2018/04/24
Gantumur tegne tegne. Hogiin gar bgaa yum
Зочин · 2018/04/24
Gantumur tegne tegne. Hogiin gar bgaa yum
Зочин · 2018/04/24
Gantumur tegne tegne. Hogiin gar bgaa yum
Шүүгч · 2018/04/24
Гантөмөр цайрчихсан хулгайч болсон байна лээ. Айх ичих булчирхаагүй. Нэг л өдөр хийсэн муу зүйлдээ ороогдож шүүхийн хаалга татна. Хурдхан тэтгэвэртээ гарчихвал болно гэж бодож бн уу Гантөмрөө? Хэрэг хуучирдаггүй юм, эрх мэдэлгүй болсон хойноо Чи баригдах л болно.

то махан ттлгой тэгнээ
Зочин · 2018/04/24
то махан ттлгой тэгнээ