Д. Ариунболдыг ‘Эрдэнэс алт ресурс’-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо
2018/04/24
“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Алт 2” хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 100 хувийн эзэмшил дор “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийг байгуулжээ. Тус компанийн гүйцэтгэх захирлаар “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаас ажиллаж байсан Д.Ариунболдыг томиллоо.
“Эрдэнэс алт ресурс” ХХК нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үнэт металл эрэх, хайх, олборлох, цэвэршүүлэх, борлуулах чиг үүрэг бүхий аж ахуйн нэгж байх юм. Компанийг геологи хайгуулын ажил гүйцэтгэж улсын алт, мөнгөний нөөцийг нэмэгдүүлж, олборлолтын хэмжээг өсгөх, үнэт металлыг олон улсын стандартын дагуу Монголд цэвэршүүлэх, эрдсийн санг арвижуулах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, Монгол Улсын зээлжих зэргийг өсгөх томоохон зорилтын хүрээнд байгуулсан байна.
Энэ мэдээ таалагдаж байвал