Э.Бөхбат: Маргаашнаас нийслэлийн зарим уулзваруудад биет зохицуулалт хийхгүй
2018/04/25
2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс хойш Улаанбаатар хотын зарим уулзварууд цагдаагийн ямар нэгэн биет зохицуулалтгүй болно. Үүнд Баянгол дүүргийн Өргөө кино театр, Ахуй үйлчилгээний төв, гэмтлийн баруун урд уулзвар зэрэг багтана.
Улаанбаатар хотод 300 гаруй уулзварууд бий. Үүний 60-70 хувьд нь цагдаа бие зохицуулалт хийж байна. Сүүлийн үеийн судалгаагаар замын хөдөлгөөнд оролцогчдын соёл сайжирч байгаа учраас цагдаагийн байгууллагынхан маань эдгээр хүмүүстээ найдаж байгаа юм. Дэлхийн бусад орнуудад цагдаа замын хөдөлгөөнийг зохицуулдаггүй. Манай улсад л ийм хандлага байдаг. Хэн нэгэн би гэсэн хүний үүсгэсэн түгжрэлийг цагдаа очиж зохицуулах шаардлагагүй.
Хөдөлгөөнд оролцохдоо жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайтар мөрдвөл замын хөдөлгөөнд хүндрэл үүсэхгүй. Иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо сахилга баттай байгаасай гэж уриалмаар байна.
Манай улсад 900 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Замын цагдаагийн нэг албан хаагч 1,000 орчим тээврийн хэрэгсэлд хяналт тавих болчихоод байна. Улсын төсвөөс орон нутгийн замд шинээр 27 постыг барихаар төлөвлөөд байгаа. 21 аймгийг зургаан бүс болгон хувааж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөгөөн зохион байгууллаа" гэлээ.
Зочин · 2018/04/25
Цагдаа нэртэй түгжрэлүүд зайлах нээ
Ард · 2018/04/25
Гэрлэн дохиогоороо явах нь зөв ш дээ.Манайх л уулзвар болгонд 2-3 цагдаа байдаг.120-н уулзварыг шийдэх хэрэгтэй.Зайсанг талаас явж буй машиныг явуулаад бусдыг нам зогсоон шүү дээ наад цагдаа ах нар чинь.
Зочин · 2018/04/25
Замын цагдаагийн удирдах бүрэлдэхүүнд хууль, дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг этгээд байна уу? Галзуу хүний өдрийн тэмдэглэл...
Иргэн · 2018/04/25
Ямар сайхан мэдээ вээ. Биет зохицуулалт чинь ихэвчлэн дарга нарын машиныг явуулах гэж энгийн иргэдийг түгжрүүлдэг, явган гарцын гэрлийг ойлгомжгүй болгож хүүхдүүд хөгшдийг балмагдуулдаг лалрын эд шүү дээ